Монголын төрийн өмчийн Таван Толгой төсөл 2021 он гэхэд Хятадтай холбогдох төмөр замаа бүрэн дуусгана гэж Ройтерс агентлаг мэдээлжээ. Төмөр зам ашиглалтад орсноор жилдээ 30 сая тонн нүүрс Хятадын зах зээлд гаргах боломжтой гэж Эрдэнэс-Тавантолгой компанийн Эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын захирал С.Ашидмөнх ярьсан байна.
БНХАУ-ын Шанхай хотноо болж буй Хятад-Монголын уул уурхайн салбарын хамтын ажиллагааны уулзалтын үеэр “Эрдэнэс-Тавантолгой”-н төмөр замын асуудлыг хоёр тал хөндөн ярилцжээ. “Эрдэнэс-Тавантолгой” компани 2019 оны эхний улиралд багтаан хувьцаа гаргаж, олон улсын зах зээлээс IPO босгохоор төлөвлөж буй аж. Хятадад төмрийн аж үйлдвэрлэл өргөжихийн хэрээр Монгол Улс сайн чанартай коксжих нүүрс нийлүүлэх нь нэмэгдэж байгаа ч ихэнх шинжээчид Хятадын төмрийн салбар удахгүй унана гэж таамаглаж байгаа юм. Таван Толгойн бүлэг орд нь түүхий коксжих нүүрсний дэлхийн хамгийн том орд бөгөөд 7.4 тэрбум тонн нөөцтэй ажээ. Монгол Улсын Засгийн газар “Таван Толгой”-н бүлэг орд дээр нийлүүлэлтээ нэмэгдүүлэхийн тулд цахилгаан станц барихаар төлөвлөж буй.
“Тавантолгойн бүлэг орд орчимд нийт хоёр цахилгаан станц шаардлагатай байгаа. Хэрэв “Оюу Толгой” компани цахилгаан станц барьчихвал нүүрсний гарцыг нэмэгдүүлэхэд дөхөм болно” гэж Эрдэнэс-Тавантолгой компанийн Эдийн засаг, хөрөнгө оруулалтын газрын захирал С.Ашидмөнх ярьжээ.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өнгөрч буй долоо хоногт “Эрдэнэс-Тавантолгой” болон “Оюу Толгой” төсөл харилцан уялдаатай хөгжих ёстой гэдгийг Австралийн Мельбурнд болсон олон улсын уул уурхайн IMARC үзэсгэлэнд оролцохдоо онцолсон. БНХАУ-ын зүгээс ч нүүрсний салбарт хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа мэдэгдээд байна.
Б.Азаа
Zindaa.mn
Сэтгэгдэл ( 6 )
batlan hamgaalahaas tulhuu horongo orj ireh bolomjtoi ucchir tserguudeer tz taviulah n zuv
batlan hamgaalahaas tulhuu horongo orj ireh bolomjtoi ucchir tserguudeer tz taviulah n zuv
Ene tz-aa 2021 ond davhar vagonii zoriulalttai bolgoh n
2021 гэхэд наад нүүрс чинь хэрэггүй болоод өөр ашигт малтмал гарах зам болж б.на даа.
новшнууд монголын маань хамаг баялгыг өмхий муу хар хужаа нарт үнэгүй шахуу зөөгөөд дуусгаж байна..үнэн даварч байна аа..одоо бас төмөр зам тавьж бүр хурдан дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна лдаа..энэ улсын их хурлыг яаралтай тараахгүй бол хятадын түүхий эдийн хавсарга улс болох нь байна шүү..