Японы Засгийн газар “Токио-2020” зуны олимпийн наадам болон паралимпын наадмын тэмцээн болох цэнгэлдэхийн ойролцоо нисдэг дрон төхөөрөмж ашиглахыг хориглолоо. Болзошгүй террорист халдлагаас урьдчилан сэргийлж дээрх шийдвэрийг гаргажээ. Олимпийн наадмыг зохион байгуулах хороо, Японы Батлан хамгаалах яам хамтран тэмцээн зохиогдох цэнгэлдэх, спортын ордны ойролцоо хэдэн метрийн радиуст хориглохыг шийдэх аж.
Түүнчлэн Япон улсын Засгийн газрын ордон, Эзэн хааны өргөө орчимд дрон нисгэхгүй байхаар хуульчилсан билээ. Тэмцээн уралдаан зохиогдох цэнгэлдэх, спортын танхим, орднууд хэдийгээр аюулгүй ажиллагааны өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах ч нисгэгчгүй төхөөрөмжөөс бүрэн урьдчилан сэргийлж чадахгүй гэж үзсэн байна. “Токио-2020” зуны олимпийн 32 дахь наадам 2020 оны долдугаар сарын 24-ны өдөр эхэлж, 33 спортын төрлөөр 15 хоногийн турш өрсөлдөх юм.
Б.АЗАА
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )