ZINDAA.MN сайтын Хууль, эрхзүйн мэдээллийн албанаас олны анхаарал татсан хэргүүдийг долоо хоног бүр тоймлон хүргэж байгаа билээ. Мөн манай сайтын редакциас салбар бүрт онцлох сэдвүүдийг хөндөн, цуврал сурвалжлага бэлтгэн хүргэсээр байна. Тухайлбал, Хууль, эрх зүйн албаны сурвалжлах баг Архангай аймгийн Цахир суманд ажиллаж, 200 жилийн түүхтэй "Өвгөн Гэсэр лам"-ын занданшуулсан шарил алдагдсан байж болзошгүй гэх мэдээллийн мөрөөр хоёр удаагийн сурвалжлагаа хүргээд байгаа билээ.
ПРОКУРОРООС ХХААХҮ-ИЙН САЙД Б.БАТЗОРИГИЙГ ШАЛГАХ
ХҮСЭЛТ ХҮРГҮҮЛСЭН Ч ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ
Авлигатай тэмцэх газраас өнгөрөгч долоо хоногт 327 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас хоёр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлээд байгаа бол 23 хэргийг хаах санал гаргасан. Улмаар төрийн болон хувийн хэвшлийн нийт 299 албан тушаалтныг авлига, албан тушаалын хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Өнгөрөгч долоо хоногт олны анхаарлыг татаад буй нэгэн сэдэв бол Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлийн хөрөнгө зориулалтын бусаар зарцуулагдаж байгаа гэх мэдээлэл байв.
Үүнтэй холбоотойгоор Авлигатай тэмцэх газраас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг яллагдагчаар татан шалгах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн юм.
Улмаар прокурорын байгууллагаас түүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн ч түүнийг албан тушаалд нь авч үлдэх шийдвэр гаргасан байдаг.
200 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ ГЭСЭР ЛАМЫН ЗАНДАНШУУЛСАН ШАРИЛ АЛДАГДСАН УУ!
Нийслэлээс 700 гаруй км-ын зайд орших Архангай аймгийн Цахир суманд байрлах 200 жилийн түүнтэй хувилгаадын нэг болох Өвгөн Гэсэр лам хэмээн олноо өргөмжлөгдсөн Цэвээн-Арашийн Чүлтэмжамцын занданшуулсан шарил алдагдсан байж болзошгүй гэх мэдээллийн мөрөөр манай сайтын сурвалжлах баг цуврал сурвалжлага бэлтгэн хүргэж байгаа билээ.
Эхний цувралуудыг бид Архангай аймгаас бэлтгэн хүргэсэн бөгөөд энэ үеэр Их багшийн занданшуулсан шарилыг өнөө хэр нь харсан үзсэн хүн байхгүй гэх мэдээллийг нутгийн иргэдээс баталгаажуулсан юм. Улмаар Их багшийг залсан гэх суварга хоосон байгаа гэдгийг нүдээр үзэж, сүсэгтэн олон хоосон суваргад мөргөж буй тухай мэдээлсэн билээ.
Харин дараагийн цуврал маргааш буюу арваннэгдүгээр сарын 12-ны өдөр манай сайтад нийтлэгдэх ба уг цувралаар засаг захиргааны болон албаны хүмүүс Их багшийн шарилыг сүсэгтэн олонд үзүүлэхгүй байгаа тухайгаа хэрхэн тайлбарласныг унших боломжтой.
Бид энэхүү цуврал сурвалжлагаар “Өвгөн Гэсэр лам”-ын занданшуулсан шарил алдагдаагүй, үнэхээр өнөөдрийг хүртэл тухайн орон нутагтаа байгаа бол сүсэгтэн олонд үзүүлэх, түүнийг шавийнх нь дэргэд эргүүлэн залах тухай нутгийн иргэдийн хүсэлтийг биелүүлэхийг зорьсон билээ.
13 НАСТАЙ ОХИНЫГ ХҮЧИРХИЙЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДҮҮД “ШИНЭ” ГЭРЧИЙГ ШҮҮХ ХУРАЛД ОРУУЛАХЫГ ХҮСЛЭЭ
Өнгөрөгч долоо хоногт Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах "Очир" төвд 13 настай охины амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж уг хэлэлцүүлгээр талуудын хүсэлтийг хангах эсэх талаар хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргасан юм.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт, 13 настай охиныг хүчирхийлж онц хэрцгийгээр хөнөөсөн гэх Б.Жавхлант, М.Амарболд нар нь шүүх хуралд нэмэлт гэрч оруулах санал гаргасан байна.
Тодруулбал, талийгаач охиныг бусдад биеэ үнэлдэг, архи согтууруулах ундаа хэрэглэдэг байсан гэх мэдээллийг өмгөөлөгчөөрөө дамжуулан өгсөн байна. Улмаар хохирогчийг архи согтууруулах ундаа хэрэглэдэг байсан гэдгийг батална хэмээн хэргийн газар байгаагүй боловч талийгаачийг мэддэг байсан гэх бага насны хүүхдийг гэрчээр оруулахыг хүсэж, улмаар шүүх тэдний хүсэлтийг хүлээн авсан байна.
Түүнчлэн хохирогчийн талаас уг мэдээллийг эрс үгүйсгэж байгаа ба талийгаач охины аав Т.Лхагвасүрэн “Охин минь 13-хан настай. Архи ууж биеэ үнэлэх нь байтугай эхийнхээ хөхийг дүүтэйгээ булаацалддаг хүүхэд байсан” хэмээн хэлсэн байдаг.
Энэхүү хэргийн шүүх хурал арваннэгдүгээр сарын 21-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдоод байгаа билээ.
ДАГАВАР ХҮҮ НЬ ДҮҮГЭЭ ЦОНХООР ТҮЛХСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ХЭМЭЭН МЭДҮҮЛЖЭЭ
Өнгөрөгч долоо хоногт бага насны хүүхэд гэрийнхээ цонхоор унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Нас барсан хүү нь 10 настай байсан бөгөөд түүний аав, ээж нь хоёр талаасаа хоёр хүүхэдтэй байхдаа нийлж гэр бүл болсон бөгөөд талийгаач хүү тэдний дундаас гарсан хамгийн бага нь байжээ.
Улмаар хүүгийн ээж нөхрийнхөө том хүүг дүүгээ түлхсэн байж болзошгүй хэмээн цагдаагийн байгууллагад гомдол гаргаад байгаа ажээ.
Уг хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.
ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН Х.ТАМИР НАРЫН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ
Одоогоос гурван жилийн өмнө Тээврийн прокурорын газрын Хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын нэр бүхий таван хүн хар тамхины хэрэгт холбогдсон байдаг. Улмаар дээрх хэргийг шүүхээс хэлэлцэж тэдэнд ял оноосон боловч ялтнууд давж заалдах шатны шүүхэд хандсанаар хэргийг задалж дахин мөрдөн байцаалт эхлүүлээд байсан ба шалгалтын явцад сэжигтнүүд дахин хэрэг үйлдэж баригдсан байдаг. Уг хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт шалгаж, прокуророос хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүх рүү шилжүүлсэн байна.
ЗАГВАР ӨМСӨГЧ Ч.ЧАМИН-ЭРДЭНИЙН НАС БАРСАН ШАЛТГААН ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ТОДОРХОЙ БОЛНО
2018 оны аравдугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хурд” хорооллын “Кэй Эйч” апартментийн 11-р давхраас 22 настай Ч.Чамин-Эрдэнэ унаж нас барсан гэх хэргийн тухай өмнө нь бид мэдээлсэн билээ.
Урьдчилсан дүгнэлтээр түүний үхэлд гадны нөлөө байхгүй хэмээн цагдаагийн албаны эх сурвалж мэдээлж байгаа бол талийгаачийн ар гэрийнхний зүгээс охиноо хүнд алагдсан хэмээн үзэж байгаа.
Иймд, талийгаачийн ар гэрийнхэн задлан шинжилгээний хариу гарах хүртэл түүний буяны ажлыг хойшуулаад байгаа юм. Харин талийгаачид хийсэн задлан шинжилгээний хариу хуулийн дагуу 14 хоногт гарах ёстой ба уг хугацаа ирэх долоо хоногт дуусч байна.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 20 )
Дэд сайд Булгамаа талийгч охины талын өмгөөлөлөө үргэлжлүүлэн хийгээчээ.шүүх.энэ тэр яаж ажиллаад байнаа.Насанд хүрээгүй жаахан хүүхдийг гэрчээр дуудаж болдог юмуу. Охины эцэг сэтгэцийн өөрчлөлтэй болсон гэсэн гундсан байнаа.Охиныхоо төлөө эрч хүчтэй байж муусайн алуурчдыг насаар нь шоронд оруул.Хүчтэй.бай. Хэвлэлийн хурал зарлаж хурлыг нээлттэй хийлгэхэд туслаач гэж гуйгаач эцэг эхчүүдэд хандаачээ шударга шүүхийнхэнд хандаачээ
бид ямарч асуудалд хамаагүй хандаж болохгүй энэ хүүхдийн хүмүүжил орчин ямар байсан вэ гэдгийг бас л бодох хэрэгтэй би бол эцэг эх бас буруутай гэж үзнэ
бодохоос уур хүрээд байна энэ муу 2 бүр өнгө орчихсон бурхан минь энэ 2 ыг шатаагаад өгөөч шүүх нь чаддахгүй юм ийм бузарууд яагаад эрүүл саруул байгаад байнаа
ямар учиртай юм биеэ үнэлэгч байлаа гэж бодоход алж болдог юм уу хүний жаахан хүүхдийг яаж архичин бузараар хэлж чадаж байнаа энэ 2 алуурчин шүүх 7 дээш насны хүүхэдээс гэрч болголоо гэхэд энэ алуурчдыг зөвтгөх гээд байнаа даа хахаж үхээрэй шүүгчидээ 2 адгуус минь тарчилж үхээрэй
HUNII NYALH URIIG ALCHIHAAD ODOO YU GENEE BAS TEGEED ARHI UUDAG BSAN GEED ALSAN BOLJ TAARAH NI U
Estoi pizdaa gej. Yug ni shvvh geed bgaa yum bol. Hun altsan bn naana chin. Yliin deed hemjee ogoich hurdan yasan ch shvvj duusdaggui yum. Hereg hiisen yltanguud ni todorhoi baigad. Ynen archaagui mal shvvhtei
Mongolchuud eh muu hymyys boljee
Насанд хүрээгүй хүүхэд гэрч болгож бузартуулах нь тэр охиныг бас цаашид хүний нүүр харж амьдрахгүй болгож бүх насаар нь хорлох гэж байна хорон сүгнүүд вэ.Тэр хүүхдийн ээж аав хүүхдээ гэрчээр оролцуулах гэж байгаа итгээдүүдэд гомдолтой гэж өргөдөл шүүхэд өг.1хүүхдийн амийг авчаад.бас 1хүүхдийг хохироох нээ.эд хүн бишээ. Бушуухан шоронд нь явуулаач.
Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох эсвэл ёрөнхийлөгчийн засаглалтай болж төрийн ажилд хяналт тавихгүй бол төр мухардалд орлоо
энэ өмөгөөлөгчөөс асуумаар юм биеэ үнэлэгчидийг алаад бай гэсэн хууль байдаг юм бол вуу аллаг л биз дээ
Ene shuuh cagdaagiinhan hahuulid hanana cadna gej bhguimaa.ugch l bvl avch l bh yum.uursduu iim ohin huuhedgui humuus bdg yum bh daa.bdg bol ur huuhedteigee adilthaj bodood haalt hahuuliig ni avalgui unen munuur ni shiideed ugchdug boloosoi doo.heden sayiig avchaad gemt heregtnuudiin tald orood bgaan bol doo.ter mungiig ni mongoliin ard tumen cugluulaad ugie l duu hanaj caddaggui huvalznuudad.naad gaj dontoi araatnaas dor novshnuudaa bushuu turgen shoron ruu ni ilgeevel amia aldsan ohinii suns ard tumen ger bul ni setgel amarmaar bh yum.arai yumaa ene shuuh cagdaagiinhan
Ug zaaj ogood gytgeh gej bna daa muusain aluurchid hychirhiilegchid ta 2 yhlees multarahgyi
13 хан настай хүүхдийг ингэж гүтгэж амь насыг нь бүрэлгэчээд юу соиороод тэгэнд бас эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй шүүгч нар нь юун насанд хүрээгүй хүнээр гэрч хийлгэх гээд дуудаад бгам бэ юу ч бсан хүн алсан хүнийг тэгээд шүүгээд ялыг нь өгөөд явуулаач тэр шоронд нь
насанд хүрээгүй хүүхдийг гэрчээр дужддаг энэ шүүгч гараа хүндрүүлчиж эсвэл энэ 2 алуурчингийн талын хүмүүс бна шүүгч нараа цэгуоэх цаг нэгэнт болсон бна Ерөнхийлөгч өөаөа
er n hen ch bai yamar ch bai hunii amiig ed nar burelgeh n tegeed zuv geh geed bga um uu. ter umguulugchiig iim zovlond dairval ingeed heleed zogsohii n harah umsan. horvoogoos zailuulaad uguuch ene buzruudiig.
Талийгаач охиныг архичин биеэ үнэлэгч байсаан гэж батлах гээд байна.Тэгээд наад хоёртоо тэнсэн өгөх нь.Наад хоёр бухандайг халхын шоронгийн хулгарууд хүлээж байгаа.Өтгөн шингэн хоёр нь нэг сувгаар гараад ирэхээр хог дээр хаячихдаг юм.Бушуухан түүн рүү нь явуул.Тэнд улаан махчингуудыг хүндэтгэн угтанаа.
Юу хуцалдаад байгаа хогийн хулгайчууд вэ? Насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлж алсан нь үнэн үү? Үнэн биз дээ. Нас барчихсан байхад нь хүртэл үргэлжлүүлэн хүчиндэж байсан гээ биз дээ?Охины аав чи оюун ухааны хомсдолтой гар уу? хэвлэлийн хурал зарлаж үнэнийг түмэнд хүргэж шүүх хурлыг нээлттэй бүх сувгаар дамжуулахыг шаардаач. Нэгэн хулгайчийн тоглолт гэхээр л заал дүүрэн байдаг биз дээ. Энэ шүүх хурлыг олон түмний нүдэн дээр хийгээч. Хүчиндэгч алуурчин садист наад хоёр чинь мөнгийг шат шатанд нь хаячихсан гэх хар төрж байна. Насанд хүрээгүй жаахан охиныг гэрчээр яах гэж дуудаж байгаа юм.
бага насны хүүхдээр гэрч хийлгэнэ ч гэх шиг энэ хууль шүүх бүр дампуурч гүйцжээ
гахай царайтай тээьрийн прокурор хэргээ хүлээгээд шоронд яьуулаачээ.хэнийх хүүхэд ял эдэлдэг хэнийх хүүхэд явдаггүй вм бэ.барьцаж таараа шүү дэ.залууст үлгэр үзүүлж явар ёстой хүн хар тамхи хэрэглэж зардаг хэн бэ.хамгийн хатуу шиитгэж байх ёстой шүү.насаар нь хуулийн байгуулагд ажиллах эрхийг хасах ёстой бишүү.ийм балиар вмнуудыг хатуу цээрлэл үзүүлээч.шаардаж бна