Чөлөөтийнхөн Бухарестийг зорив

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 11 сарын 12

Бөхийн төрлүүдийн 2018 оны 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ арваннэгдүгээр сарын 12-18-нд Румыний нийслэл Бухарестэд болно. Манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, ОУХМ Б.Батзориг, "Алдар" спорт хорооны дасгалжуулагч Ц.Хосбаяр, ОУХМ Б.Идэрсайхан нарын удирдлага дор ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх насны ДАШТ-ий медальт З.Занабазар, Э.Тэмүүлэн, Ц.Намуунцэцэг, Э.Гантуяа, Б.Болор-Эрдэнэ, өсвөр үеийн Азийн аварга Т.Тулга тэргүүтэй эрэгтэй, эмэгтэй бүтэн багаараа оролцох юм.

Эмэгтэй бөхчүүд өчигдөр /2018.11.10/, эрчүүд өнөөдөр /2018.11.11/ Бухарестийг зорив. “U-23”-ын ДАШТ өнгөрсөн жил Польшийн Быдгощ хотод анх удаа зохион байгуулагдсан.

Манай тамирчдаас эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг мөнгө, 53 кг-д ОУХМ Ганбаатарын Отгонжаргал, 60 кг-д ОУХМ Энхбатын Гантуяа нар хүрэл медаль хүртэж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top