ОУХМ Ш.Чанарав 315 кг шахаж, мөнгөн медаль хүртлээ

2018 оны 11 сарын 12

Швед улсад пауэрлифтингийн насанд хүрэгчдийн 49 дэх удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 04-10-ны өдрүүдэд болж өндөрлөлөө.

Энэ тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга, дасгалжуулагч Х.Энхболд нарын удирдлага дор зургаан тамирчин эх орноо төлөөлөн оролцоход нэг алт, нэг мөнгөн медаль хүртжээ.

Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн -120 кг-ын жинд ОУХМ Ш.Чанарав цээж шахалтын төрөлд 315 кг-ыг шахснаар мөнгөн медаль хүртсэн байна. Энэ амжилт ДАШТ-ээс авсан түүний анхны медаль юм.

Түүнчлэн 105 кг-д Д.Түмэнжаргал алтан медаль хүртсэн талаар өмнө нь /ЭНД/ мэдээлсэн. Ийнхүү манай улсаас оролцсон зургаан тамирчны хоёр нь медалийн тавцанд гарсан амжилтаар тус тэмцээнийг өндөрлүүллээ. Тус тэмцээнд 60 орны 400 гаруй тамирчин өрсөлджээ.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top