Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 131 дүгээр тогтоолоор Дархан-Уул аймгийн Орхон, Хонгор сумдыг “Газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйн хосолсон бүс” нутаг болгосон. Энэхүү ажлыг хэрэгжүүлэх үүднээс аймгийн ИТХ-аар тодорхой төсвийг баталж орон нутагт эрчимжсэн аж ахуйг байгуулах чиглэлээр аймгийн удирдлагууд Хаан банктай хамтран төсөл хэрэгжүүлэхээр өчигдөр /2018.11.12/ санал солилцжээ. Төслийн гол зорилго нь сүүний чиглэлийн үхрийн фермерийг хөгжүүлж улмаар иргэдийг ажлын байраар хангах, цаашлаад эрүүл сүү, махыг нийлүүлэхэд оршиж байна.
Малтай хүн бүр энэхүү төсөлд хамрагдах боломжгүй бөгөөд тодорхой шалгуурыг давж, Хаан банкнаас олгох зээлийг авах эрх үүсэх ажээ. Тиймээс Төв аймгийн Баяндэлгэр, Аргалант сумдуудад 2016 оноос эхлэн хэрэгжиж байгаа төслийн үе шаттай малчдыг биечлэн танилцуулж, улмаар сонгон шалгаруулалтыг хийн, фермер байгуулах ажлыг эхлүүлэхээр болсон байна.
Сэтгэгдэл ( 0 )