СЭЛЭНГЭ: Ургац хураалтын төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 14

 Сэлэнгэ аймаг энэ жил нэг га талбайгаас13.4 цн ургац хураан авчээ. Энэ нь нэг га талбайгаас авахаар төлөвлөж байсан 12.9 цн-ийг ийнхүү давуулан биелүүлсэн байна. Сэлэнгийн тариаланчид өөрсдийн хүч бололцоогоо дайчлан ажиллахын зэрэгцээ аймгийн удирдлагын зүгээс онц байдал зарлаж, сумдын удирдлагуудад үүрэг өгч, хөдөө аж ахуйн газар, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг бүх байгууллагатайгаа хамтарч ажилласны үр дүнд хохирол багатай давчээ. Тус аймгийн хэмжээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг үр тарианы 350 аж ахуйн нэгж, 150 иргэд 310 мянган га эргэлтийн талбай эзэмшиж, үйлдвэрлэл явуулж байна.

Жилд дунджаар 170 мянган га талбайд үр тариа, тэжээл, тосны ургамал тариалж, 140 мянган га талбайд уринш бэлтгэж, эргэлтийн талбайгаа 100 хувь ашиглаж байгаа юм. Сэлэнгэчүүд улсын хэрэгцээт үр тарианы 60 хувь, төмс, хүнсний ногооны 40 хувийг дангаараа үйлдвэрлэн гаргадаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top