СЭЛЭНГЭ: Замд гээгдэж, сураггүй болсон иргэнийг олжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 14

 Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Баян багийн нутаг Хустайн даваанд өнгөрсөн даваа гаригт арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотын чиглэлд “Приус 11” загварын суудлын автомашинд  зорчиж явсан  47 настай эрэгтэй А бие засах гэж буугаад сураггүй алга болжээ.

Түүнийг алга болсон талаарх дуудлага тухайн өдрийн 22.33 цагт аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн долоон алба хаагч, цагдаагийн хэлтсийн дөрвөн алба хаагч  Хустайн даваагаас урд зүгт 32 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өчигдөр (2018.11.13) 12:17 цагаас сураггүй болсон иргэн А-гийн сургийг гаргажээ. Тэрбээр “Урьхан” зоогийн газрын ойролцоогоос гэр бүлийнхэнтэйгээ холбоо барьсныг төрсөн ах Д нь Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газарт мэдэгджээ.

Д.ДАМДИН

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top