Япон улсад Засгийн газраас хараат бус үйл ажиллагаа явуулах “Сэргээштэй тэмцэх зөвлөл” байгуулагджээ. “Токио-2020” олимпийн наадмын өмнө спортын бүх төрлийн холбоодод бүртгэлтэй тамирчдаас авах сэргээшийн шинжилгээнд хяналт тавих, Японы сэргээштэй тэмцэх газрын үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор уг зөвлөлийг байгуулсан байна.
Зөвлөл нь Япон улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн спортын холбоодод бүртгэлтэй тамирчдаас сэргээшийн шинжилгээ авах юм. Ирэх 2019 оны Японы нэгдсэн төсөвт Сэргээштэй тэмцэх газрын төсвийг тусгахаар болжээ.
Хамгийн сүүлд “Рио-2016” олимпийн наадмын буухиа сэлэлтийн төрөлд оролцсон, 2009 оны дэлхийн аварга Жүниа Кога сэргээш хэрэглэсэн нь тодорхой болж Олон улсын спортын арбитрын шүүхээс дөрвөн жилийн туршид спортын тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь хасч байсан юм. Шинээр байгуулагдсан зөвлөл нь спортын бүх төрлийн холбоодоос үйл ажиллагаа явуулах хандив босгох, нэгдсэн сургалт зохион байгуулах зэргийг зохион байгуулахаар болжээ.
Б.АЗАА
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )