Сагсан бөмбөг: Э.Энхбямба Олон улсын зэрэгтэй шүүгч боллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 11 сарын 15

Сагсан бөмбөгийн дэлхийн Оюутны лигийн финалын тэмцээний үеэр Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /ОУСБХ буюу ФИБА/-ны Олон улсын шүүгчийн эрх олгох “FIBA 21th Referee Course” зохион байгуулагдаж байгаа юм.

Энэхүү сургалтад Монголын шүүгч Э.Энхбямба амжилттай хамрагдаж, шалгалтад тэнцсэнээр ФИБА-гийн Олон улсын шүүгчийн эрхээ авлаа. Шүүгч Э.Энхбямба энэ удаагийн эрх олгох сургалтыг шалгалтын оноогоор тэргүүлж, нэгдүгээрт бичигдсэнд зохион байгуулагчид тусгайлан баяр хүргэж, цэцгийн баглаа гардуулсан байна.

Э.Энхбямба олон улсын шүүгчийн сургалтыг тэргүүлсэн нь Монголын сагсан бөмбөгийн шүүгчдийн холбооны шүүгчдийн ур чадвар олон улсын түвшинд байгааг харуулсан үзүүлэлт юм. Залуухан, шинэхэн Олон улсын шүүгч маргааш /2018.11.16/ эхлэх Дэлхийн оюутны лигийн финалын тоглолтыг удирдан явуулна.

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо шүүгчдийнхээ боловсрол, хөгжил дэвшилд анхаарч, өнгөрсөн хугацаанд Олон улсын өндөр зэрэглэлийн шүүгчдийн хоёр ч сургалтыг эх орондоо зохион байгуулж байжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
woow(202.70.40.122) 2018 оны 11 сарын 15

МОНГОЛЫН ХҮМҮҮС БҮХ САЛБАРТ АМЖИЛТ ҮЗҮҮЛЖ ЧАДДАГ.

0  |  0
бабө(202.70.40.122) 2018 оны 11 сарын 15

Амжилт Бямбаа

0  |  0
Top