ОРХОН: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах сарын аян үргэлжилж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 15

   Дэлхийн хүн амын 15 хувь орчим нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс амьдарч байгаа бөгөөд тэдгээрийн 82 хувь нь хөгжиж буй улс орнуудад амьдардаг гэсэн тооцоог Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан. Энэ тоон дээр хөгжлийн бэрхшээлтэй хэн нэгэн дотны хүнээ харж хандахын тулд суралцаж, хөдөлмөрлөж, нийгмийн амьдралд бүрэн дүүрэн оролцож чадахгүй байгаа гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчдын тоог нэмбэл ойролцоогоор 2 сая хүн хөгжлийн бэрхшээлээс үүдсэн асуудалтай амьдарч байна. Жил бүрийн  12 дугаар сарын 3-ны өдрийг ХБИ-ийн эрхийг хамгаалах өдөр байдаг тул энэ өдрийг угтан Орхон аймагт сарын аянг 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байна.

Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс хамтран нөлөөллийн ажлууд хийгдэж эхэлсэн. Сургалтад Улаанбаатар хотоос саяхан шинээр байгуулагдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн Ерөнхий газраас 10 хүний бүрэлдэхүүнтэй баг ирж, Төрийн болон ТББ-ын удирдлагууд холбогдох мэргэжилтнүүдэд  төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого тулгамдаж байгаа асуудал хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал дэд бүтцийн ээлтэй орчины бүрдэлт зэрэг олон асуудлаар нөлөөллийн сургалт явууллаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top