Бодибилдингийн Азийн аварга шалгаруулах 45 дахь удаагийн тэмцээн Монголд болно

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 26

Манай улсад Бодибилдингийн Азийн аварга шалгаруулах 45 дахь удаагийн тэмцээн тун удахгүй болох гэж байна. Одоогийн байдлаар тэмцээнийг зохион байгуулах хороо байгуулагдаж, бэлтгэл ажил эхлээд байгаа аж. Эрүүл мэндийн сайд С.Ламбаа тэмцээний бэлтгэл ажилтай холбогдуулан Монголд хүрэлцэн ирээд байгаа Олон улсын Бодибилдинг, Фитнесийн холбооны нэгдүгээр Дэд Ерөнхийлөгч,  Араб, Африкийн Бодибилдинг, Фитнесийн холбооны Ерөнхийлөгч доктор Адел Фахим, Азийн БФХ-ны Дэд Ерөнхийлөгч, Солонгосын БФХ-ны нэгдүгээр Дэд ерөнхийлөгч Хонг Енг Рун нарыг өчигдөр ЭМЯ дээр хүлээн авч уулзлаа. Эрүүл мэндийн сайдын хамт Монголын БФНХ-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, тус холбооны нарийн бичгийн дарга Г.Очир, ЭМЯ-ны СБТГ-ын дарга С.Энхболд нар хүндэт зочидтой уулзаж, удахгүй Монгол Улсад болох Бодибилдингийн Азийн аварга шалгаруулах 45 дахь удаагийн тэмцээний бэлтгэл ажлын талаар санал бодлоо солилцлоо. Энэ тэмцээнд манай улсын 20 тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байгаа юм байна.

Эх сурвалж: Монголын мэдээ сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top