Монгол, Оросын найрамдалт хамтын ажиллагааны 58 жилийн ойн хүрээнд өнөөдөр /2018.11.15/ Дархан хотод 37 жилийн өмнө босгосон “Сансрын нисэгчдийн хөшөө”-г Дархан Зангилааны хамт олон, “Хас жинст” ХХК-тай хамтран сэргээн засварлаж иргэддээ хүлээлгэн өглөө. Тэртээ 1981 оны 3 дугаар сарын 22-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын иргэн Жүгдэрдэмидийн Гүррагчаа, Зөвлөлт холбоот Улсын баатар Владимир Александрович Жанибеков нар сансарт ниссэн түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх үүднээс Дархан-Уул аймагт “Сансрын нисэгчдийн хөшөө” –г 1981 онд босгосон түүхтэй юм байна. Гэвч өнөөдрийг хүртэл энэхүү хөшөөг сэргээн засварлаагүй ажээ.
Дархан нутгийн түүх соёлын дурсгалуудын нэг болох энэхүү хөшөөг барих санаачилгыг Дархан зангилааны төмөр замчид гаргасан бөгөөд тус саналыг зангилааны МАХН-ын хорооны дарга З.Даржаа дэмжиж, төмөр замчид өөрсдийн хүч хөрөнгөөр СОЮЗ-39 сансрын хөлгийг дуурайлган тухайн үеийн Зөвлөлтийн барилгын нэгдүгээр трестийн барилгачидтай хамтран 1981 онд босгожээ. 37-н жилийн өмнө босгосон энэхүү хөшөөний засварыг ирэх жилүүдэд аймаг орон нутагтайгаа хамтран үргэлжлүүлэх юм байна.
Сэтгэгдэл ( 1 )
Дарханы вokзалын бие үнэлэгчид яг наад хөшөөний хажууд сууцгаадаг байсан..