Хакуба А.Өнөржаргал хуриман дээрээ зодог тайлж үсээ авахуулна

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 26

Мэргэжлийн сумогийн найрааны хэргээр зодог тайлсан Монголын сумоч Хакүба хэмээх А.Өнөржаргал зургадугаар сарын 18-нд хуримын ёслол хийхдээ албан ёсоор зодог тайлж, үсээ авахуулах болсноо энэ сарын 24-нд зарлалаа. Цагтаа комү сүби болж явсан Хакүба 2008 оны аравдугаар сард Токитэнкү Хүчитбаатарын дүү охин Оюунаатай гэрлэсэн ч хуримын ёслолоо хийгээгүй байсан юм. Хакүба, Оюунаа нар 2009 оны гуравдугаар сард охинтой болон, хуримаа хийнэ дээ хэмээн бэлтгэж байтал найрааны хэрэг гарч зодог тайлахаас өөр аргагүй болжээ. Хэдийгээр найраанд орсон гэдгээ одоо болтол хүлээн зөвшөөрөөгүй ч хуримынхаа ёслол дээр сумо бөхийн бэлэг тэмдэг болсон магэ үсээ тайран хоёр дахь амьдралаа шинээр эхлэх гэж байна.


Эх сурвалж: Таван цагариг сонин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top