Унгар улсын Будапешт хотноо болсон жюү жицү бөхийн "HUNGARY OPEN" олон улсын тэмцээний цагаан бүсний -85 кг жинд барилдсан Э.Чойням No-Gi төрөлд алтан медаль, Gi-тэй төрөлд мөнгөн медаль хүртжээ. Мөн тамирчин Б.Хулан хос алтан мeдаль, Х.Эрдэнэбаатар ягаан бүсний 62 кг-ын жинд алтан мeдаль тус тус хүртсэн байна. Манай баг тамирчид үргэлжлүүлэн Швeд улсын Мальмо хотод энэ сарын 22-26-нд зохиогдох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Швeд улсыг зорих аж.
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 1 )
МОНГОЛ УЛС БӨХ УЛС БОЛЖЭЭ.