“Бухарест-2018” чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ДАШТ-ий сүүлийн өдөр буюу өчигдөр /2018.11.18/ эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд өрсөлдсөн “Монголиа Опен” ОУТ-ий мөнгө, УАШТ-ий хошой хүрэл медальт, “Аваргууд” академийн тамирчин, спортын мастер Ганбаатарын Ганхуяг хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр Румыны дэвжээнээс Монголын тамирчдын дөрөв дэх, эрэгтэйчүүдээс цорын ганц хүрэл медалийг авчирлаа. Түүнчлэн эрэгтэй бөхчүүдээс “U-23”-ын ДАШТ-ээс медаль хүртсэн анхны бөх болж байна.
23 хүртэлх насны ДАШТ-д хоёр дахиа (өнгөрсөн жил Польшид хүч үзсэн) зодоглосон Г.Ганхуяг Бухарестийн дэвжээнд өчигдөр 1/8 шигшээд эзэн орны Михай Николае Палахиаг 8:6-гаар, шөвгийн наймд АНУ-ын Майлз Мартиныг 6:1-ээр тус тус ялсан ч хагас шигшээд 2013 оны өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аварга Ираны Камран Гасемпурт 0:4-ээр ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн залуучуудын дэлхийн болон Европын аварга Туркийн Ариф Озентэй "тооцоотой", "хийгүй", "нягт" барилдан 4:1-ээр ялснаар шагналын тавцанд зогсов.
НЭРИЙН ХУУДАС
Ганбаатарын Ганхуяг 1996 оны гуравдугаар сарын 16-нд Ховд аймгийн Булган суманд төрсөн. 2014 онд гавьяат дасгалжуулагч Б.Баяраагийн удирдлага дор “Ганьт” клубт чөлөөт бөхөөр анх хичээллэсэн. Ховд аймгийн Булган сумын хоёрдугаар 12 жилийн дунд сургууль, “Аварга” Биеийн тамирын дээд сургуулийг дүүргэсэн.
АМЖИЛТ
2016 он:
2017 он:
2018 он:
Б.ТУЯА
Сэтгэгдэл ( 0 )