Энэтхэгийн Шинэ Дели хотноо болж буй сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ үргэлжилж байна. Дөнгөж сая /2018.11.20/ Монголын шигшээ багийн тамирчин М.Нандинцэцэг 54 кг-ын жингийн хүрэл медалийн төлөөх тулаанд Мароккогийн боксчин Зохра Эз-Захроуг 5:0 харьцаагаар илүүрхэн ялснаар медалийн болзол хангаж, дэлхийн медальтан болсон Монголын анхны эмэгтэй боксчин боллоо.
Монгол Улсын 11 удаагийн аварга, Азийн наадмын хүрэл медальт, Дэлхийн цомын мөнгөн медальт, боксын ОУХМ М.Нандинцэцэг Хорватын боксчин Зельяна Питесаг хугацаанаас нь өмнө тоолуулж, техникийн ялалт байгуулснаар шөвгийн наймд шалгарч, хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон юм.
Түүний хүрлийн төлөөх тоглолтод ялсан боксчин өмнө нь олимпийн эрх олгох Африкийн тэмцээнд түрүүлж, Риогийн олимпод оролцсон, 2014, 2016 оны ДАШТ-д хүч сорьсон туршлагатай тамирчин байв.
Эмэгтэйчүүдийн ДАШТ-д Монголын шигшээ багийн долоон тамирчин өрсөлдсөнөөс таван өдрийн дараах байдлаар 54 кг-ын жинд өрсөлдсөн М.Нандинцэцэг ганцаар тэмцээнийг үргэлжлүүлж байна. Манай тамирчин мөнгөн медалийн төлөө Болгарын боксчин Стойка Петроватай тулалдана.
Сэтгэгдэл ( 5 )
Би Асашёюрү байна муу Котоошюүг зодож байна даа гээд л тоглочих миний дүү
сайн сайн одоо Болгарыг сайн зодоод мөнгө цаашаа аварга болоорой
Олон ч жил явсан юм, болж л байна даа,сайн байна
Нээрээ бичлэгийг оруулаач?
Бичлэгийг оруулчуул бүүр янзтай