Г.Мандахнаран тэргүүтэй бөхчүүд Казахстаныг зорилоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 11 сарын 21

Казахстаны улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Динмухамед Кунаевын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Олон улсын тэмцээн арваннэгдүгээр сарын 23-25-нд Казахстаны Тарас хотод болно. Зургаа дахь удаагийн тэмцээнд Монголын тамирчдаас “Алдар” спорт хорооны дөрөв, “Цастын барс” клубийн нэг тамирчин зодоглохоор эх орноосоо мордов.

Тэмцээний 57 кг-ын жинд спортын мастер Б.Далайбаяр, 65 кг-д ОУХМ Б.Батмагнай, 70 кг-д ОУХМ Н.Лхамгармаа, 74 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран, 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн нар ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Гавьяат тамирчин Б.Наранбаатарын удирдлага дор хүч үзнэ. Тэмцээнийг олон улсын хоёрдугаар зэргийн шүүгч Л.Болормаа дэнслэх юм.

Тус тэмцээнд Гавьяат тамирчин Э.Бэхбаяр 2013, Гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ О.Үйтүмэн нар 2014 онд түрүүлж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top