Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй Кинкора компани “Зүүн Цагаан суварга”, “Хүрэл үнэг” төслийн геофизикийн судалгаа дуусч, одоо төсвөө тодорхойлох ажилд орсон гэж мэдээллээ. Байр зүй, геофизикийн судалгаа дууссан учраас сонгосон хэд, хэдэн талбайд өрөмдлөгийн ажил эхлүүлэхээр болсон байна.
“Зүүн Цагаан суварга” болон “Хүрэл үнэг” төслийн нөөц төсөөлж байснаас их, эдийн засгийн үр өгөөж өндөртэй гэж Кинкора компанийн зүгээс мэдээлжээ. Кинкора компани өнгөрсөн нэг жилийн хугацаанд 300 төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аж.
Б.АЗАА
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )