Сэтгүүлч, багш, орчуулагч, зураач Даржаагийн Алтанцэцэгийн уран бүтээлийн анхны бие даасан "Гэрэл" нэртэй үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 28-нд "Norphei" арт галерейд нээлтээ хийх гэж байна. Тэрбээр өөрийн үзэсгэлэнгээрээ дамжуулан шинэ ертөнцийг дэлгэж, улам ихийг хийж бүтээх эрмэлзэл дүүрэн, урлагт чармайж амьдралаа шинэчилж яваагаа харуулах ажээ. Үзэсгэлэнд аавынхаа дуулах дуртай “Буурал аав” дуунаас сэдэвлэн Монгол орны үзэсгэлэнт байгалиас гадна их хотын амьдрал, залуусын үерхэл зэргийг өөрийн мэдрэмж, өнгө будгаар дүрслэн буулгасан зургуудаа дэлгэнэ гэнэ.
Зураач Д.Алтанцэцэг нь ээждээ зориулж энэхүү үзэсгэлэнгээ гаргаж буй бөгөөд "Хүнээс сайныг нь сурч бусдад үргэлж гэрэл гэгээ цацруулж яваарай" гэсэн ээжийнхээ сургаалийн ишлэж, “Гэрэл” уран бүтээлийн үзэсгэлэнгээ үзэгч олонд толилуулах ажээ.
Үзэсгэлэн "Norphei" арт галерейд 2018 оны арваннэгдүгээр сарын 28-нд 18.00 цагаас нээлтээ хийж, арванхоёрдугаар сарын 02-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Сэтгэгдэл ( 0 )