Монголын урлагийн зөвлөл, Америк дахь Монголын урлагийн зөвлөл болон Хаан банк сантай хамтран Хаан банкны гүйцэтгэх захирал, Монголын урлагийн зөвлөлийн дэд тэргүүн асан "Петер Морроу"-ийн гэгээн дурсгалд зориулан “Гэрэлт морьд” мэргэжлийн түвшиний уран бүтээлийг дэмжих, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой тэтгэлэгт уралдааныг зарласан билээ.
“Гэрэлт морьд” тэтгэлэгт уралдаан нь уран бүтээлчдийг бүтээн туурвих үйл явцыг дэмжиж шинэ санаа, шинэлэг агуулга бүхий орчин үеийн бүтээл туурвихад зориулан 5,000,000₮ төгрөг хүртэлх тэтгэлэгийг уран бүтээлчид болон уран бүтээлийн баг хамт олонд олгодог юм. Тус тэтгэлэгт хөтөлбөрт нийт 20 бүтээлийн төсөл хүлээн авснаас “Гэрэлт морьд” шинэ уран бүтээлийн тэтгэлэгийг утга зохиол судлаач, "Тагтаа паблишинг"-ийн редактор У.Бямбанямын “Д.Нацагдоржийн мөрөөр өрнө зүгт” медиа төсөлд олгохоор болжээ.
Тэтгэлэгийг зохион байгуулагч Монголын Урлагийн Зөвлөл болон Америк дах Монголын Урлагийн Зөвлөлөөс залуу судлаачид уран бүтээлийн амжилт хүсье!
Сэтгэгдэл ( 0 )