Биеийн тамир, спортын хороодын ажилтнууд номын дуу сонслоо

2018 оны 11 сарын 24

Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооноос нийслэл, дүүргийн салбарын төрийн байгууллагуудын удирдлага, ахлах мэргэжилтэн, мэргэжилтнүүд /2018.11.21/-ний өдөр хууль тогтоомж, эрх зүйн чиглэлээр сургалт зохион байгууллаа.

Сургалтын хөтөлбөрийн дагуу Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын мэргэжилтэн О.Ариунтуяа “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны “UB ERP” дотоод удирдлагын системын танилцуулга”, Нийслэлийн Архивын газрын мэргэжилтэн М.Төгсөө “Цахим архивын үйл ажиллагааг эрчимжүүлэх нь”, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Т.Бат-Оргил “Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Авлигатай тэмцэх тухай хууль, сахилга бат, дэг журам”, ХССХТББ-ын сэтгэл судлаач багш Б.Номин “Ажлын байрны сахилга хариуцлага” зэрэг сэдвүүдээр удирдан явууллаа.

Эх сурвалж: Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хороо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top