ZINDAA.MN мэдээллийн сайтын Хууль, эрхзүйн мэдээллийн албанаас өнгөрөгч долоо хоногт гарсан олны анхаарал татсан хэргүүдийг тоймлон хүргэж байна. Өнгөрөгч долоо хоногт манай сайтын редакциас Өмнөговь аймгийн Хан-Богд суманд нүүрс тээвэрлэж яваад түлэгдэж нас барсан иргэний ар гэрийнхний ярилцлагыг хүргэсэн. Мөн олны анхаарлыг татаад буй, 13 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн гэх хэргийн шүүх хурал болж шүүхээс хэрэгтнүүдэд бүх насаар нь хорих ял оноосон билээ.
НЯРАЙ ХҮҮХДЭЭ ХАЯСАН ЭХИЙГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА
Өнгөрөгч долоо хоногт Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрээс нярай хүүхдийн цогцос олдсон тул Цагдаагийн байгууллагаас хүүхдийн эхийг эрэн сурвалжилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тиймээс ойр орчинд тань амаржсан боловч хүүхэд нь байхгүй эх байвал цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг хүссэн юм. Үнэн бодит мэдээлэл өгсөн иргэнийг хоёр сая төгрөгөөр урамшуулна.
-Б.АМАРХҮҮГ ЦАГААТГАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА-
Долоо хоногийн сүүлчээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дуучин Б.Амархүү нарт холбогдох хэргийн шүүх хурал болсон юм. Шүүхээс дуучин Б.Амархүүд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан бол түүний менежер Б.Гандаваад 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оноосон юм. Тэднийг бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр шүүсэн билээ.
-Ч.ЧАМИН-ЭРДЭНИЙН АР ГЭРИЙНХЭН НАЙЗ ЗАЛУУГ НЬ БУРУУТГАЖ БАЙНА-
Одоогоос 29 хоногийн өмнө загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ нас барсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаачийн ар гэрийнхэн охиноо гадны нөлөөтэйгөөр хүний гарт амиа алдсан хэмээн үзэж байгаагаа өмнө нь илэрхийлсэн бол саяхан талийгаачийн ах Ч.Гэрэлхүү өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан Ч.Чамин-Эрдэнийн найз залуу гэх н.Нэмэхбаярыг хэрэгт холбогдуулан шалгах ёстой гэж мэдэгдсэн билээ. Түүнчлэн тэр “MNTM” нэвтрүүлгийн оролцогч Э.Одонтунгалагийг талийгаачийн үхэлд мөн хамааралтай гэх мэдээллийг цахим орчинд тарааж эхэлжээ.
-АЙЛЫН ӨВӨЛЖӨӨНД ЦОГЦОС БУЛСАН БАЙЖЭЭ-
Завхан аймгийн Тэлмэн сумын нутагт айлын өвөлжөөнөөс үл таних хүний цогцос олдсон байдаг. Цагдаагийн байгууллагын шалгалтаар талийгаач нь гадны нөлөөтэй нас барсан нь тогтоогдсон бөгөөд тус аймаг эртний булш хиргэсүүр тонож явсан иргэд хоорондоо муудалцаж нэгнийгээ хөнөөгөөд ийнхүү булсан байжээ. Хэргийг Завхан аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.
-ХОЙД ЭЦЭГ НЬ ДАГАВАР ХҮҮГЭЭ ЗААЗУУРДАЖ ГЭМТЭЭЖЭЭ-
Өнгөрөгч долоо хоногт гарсан ноцтой хэргүүдийн нэг бол хойд эцэг нь согтуурсан үедээ дагавар хүүгээ заазуурдан гэмтээсэн хэрэг байв. Сонгинохайрхан дүүрэгт байрлах нэгэн нийтийн байранд уг хэрэг гарсан бөгөөд иргэн Н гэгч нь их хэмжээний архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ дагавар хүүгийнхээ зүүн мөрийг заазуурдан гэмтээгээд, дахин гэмтээхээр дайрч байх үед нь цагдаагийн алба хаагчид очиж гэмт этгээдийн үйлдлийг таслан зогсоосон байдаг.
-АЖЛААР ЯВСАН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ОСОЛДЛОО-
Жижиг, дунд үйлдвэрлэлийн дуулиан, Засгийн газар, УИХ тойрсон маргаан дэгдэж буй энэ өдрүүдтэй давхцан улс орон даяар Төрийн албан хаагчдыг аттестатчилах ажлыг зохион байгуулж байгаа билээ. 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөгдөх Төрийн албаны шинэ хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор 21 аймаг, нийслэлийг хамран эхлүүлсэн төрийн албаны шалгалтыг зохион байгуулахаар ажлын хэсэг байгуулагдсан. Энэ дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон яамдын холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүд орон нутагт ажиллаж байгаа аж.
Харамсалтай нь, Төрийн албаны шалгалттай холбоотойгоор орон нутагт ажиллаж байсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Сангийн яамны албан хаагчид Завхан аймгийн Солонготын даваанд осолдож, зарим нь хүнд бэртсэн хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан.
Осол энэ сарын 21-22-нд шилжих шөнө гарсан ба “Ланд-200” автомашин гүүрний далангийн эрэг мөргөж осолдсон. Машинд дөрвөн хүн явж байсан ба өнөөдрийн байдлаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна. Өвчтөнүүдийн биеийн байдал хүнд байгаа ба одоо хэр нь ухаангүй байна гэх мэдээллийг өгч байна.
-УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ ТӨРИЙН ОРДНООС ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ЦАЦЛАА-
Өнгөрөгч долоо хоногт багагүй шуугиан тарьсан хэрэг бол УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын туслах Т.Зөнбилэг гэгчийг улс төрийн зорилгоор зодож биед нь гэмтэл учруулсан гэх мэдээлэл байв.
Гэвч цагдаагийн байгууллагын шалгалтаар Ж.Мөнхбат олон нийтэд худал мэдээлэл цацсан болох нь тогтоогдсон бөгөөд түүний туслах Т.Зөнбилэг нь архидан согтуурсан үедээ хамаатныхаа хүнтэй муудалцаж зодуулсан байдаг. Энэхүү хэргийг харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж, Хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна.
-СОГТУУ БАГШ СУРАГЧАА ТӨӨРҮҮЛСЭН ХЭРЭГ ГАРАВ-
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 6 настай хүү алга болж, цагдаагийн алба хаагчид эрлийн ажиллагаа явуулсны дүнд хүүг олж эцэг эхэд нь эсэн мэнд хүлээлгэж өгсөн юм. Хүү алга болсон шалтгаан нь өдөр өнжүүлэхийн багш 49 настай эмэгтэй нь согтуурсан үедээ хүүг дагуулан явж байгаад эмийн санд үлдээгээд өөрөө явсан байдаг. Харин цагдаагийн байгууллагад багш эмэгтэй мэдүүлэхдээ "Болсон явдлын талаар юу ч санахгүй байна" хэмээжээ. Хариуцлага алдсан багшид эрүүлжүүлэх арга хэмжээ авсан байна.
-СОГТУУГААР ШҮҮХ ХУРАЛД ЯВУУЛСАН ШҮҮГЧИД ХАРИУЦЛАГА ТООЦОВ-
Шүүхийн ёсзүйг зөрчсөн шүүгчийг хурлаар оруулж хариуцлага тооцжээ. Тодруулбал, өнгөрөгч баасан гараг буюу арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаан болж 11 шүүгчид холбогдох 11 гомдлыг хэлэлцлээ. Улмаар хоёр шүүгчид сануулах, нэг шүүгчид огцруулах сахилгын шийтгэл оногдуулсан байна. Түүнчлэн, нэг шүүгчид гурван сар цалингийн 30 хувь бууруулах сахилгын шийтгэл оногдууллаа. Харин дөрвөн шүүгчид сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хэвээр баталж, гурван шүүгчид холбогдох гурван гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Эдгээрээс сахилгын шийтгэл авсан хоёр шүүгч нь согтуурсан үедээ шүүх хуралд оролцож шийдвэр гаргасан байна.
-ЖООМ ҮҮРЛЭСЭН ХООЛНЫ ГАЗРЫГ ХААЛАА-
Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс хамтран тус дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Түмэн” төвд байрлах “MGL Ramen” хятад хоолны рестораны үйл ажиллагаанд шалгалт хийжээ.
Шалгалтаар, гал тогооны хэсэгт жоом үүрлэж, хоолны хэрэгслүүдээр дамжиж байсан байна. Улмаар Мэргэжлийн хяналтын байгууллагаас “MGL Ramen” хятад хоолны газрын үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авч, прокурорын шийдвэрээр зөрчлийн хэрэг нээж, шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн байна.
-АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР ЖДҮ-ЧДИЙГ ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ-
АТГ-аас Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулж, их хэмжээний зээл авсан гэх үндэслэлээр нэр бүхий гишүүд, сайд нарыг шалгаж эхлээд байгаа билээ. Тэгвэл тэднээс гадна тус сангаас зээл авсан яам, агентлаг, төрийн өмчит газрын дарга, албан тушаалтнуудыг шалгаж эхэлсэн.
Тухайлбал, АТГ-аас дөнгөж саяхан албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорыг шалгаж эхэлсэн байна. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Ц.Ням-Осорыг шалгаж байгаа нь үнэн. Ер нь, зээл авсан бүх албан тушаалтнуудад хэрэг бүртгэл нээж, шалгаж байна" гэх тайлбарыг өглөө.
Ц.Ням-Осор нь өөрийн хамаарал бүхий "Хос Эрхэс" компаниараа дамжуулж, 500 сая төгрөгийн зээл авсан болох нь илчлэгдэж, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн юм.
-“ОЧИР” ТӨВӨӨС НЭХЭМЖИЛСЭН 100 САЯ ТӨГРӨГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЛОО-
Өнгөрөгч долоо хоног олны анхаарлыг татсан хэргүүдийн нэг бол “Очир” төвд амиа алдсан 13 настай охины хэрэг байв. Охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн гэх этгээдүүдийг шүүх хурал өнгөрөгч долоо хоногт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж бүтэн найман цаг үргэлжилсэн юм.
Улмаар шүүхээс Д.Жавхлан, М.Амарболд нарт бүх насаар хорих ял оноож, ялыг чанга дэглэмтэй хорих ангид биечлэн эдлүүлэх шийдвэрийг гаргасан юм.
Ялтнууд дээрх шийдвэрийг зөвшөөрөхгүй тохиолдол хуулийн дагуу 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хандах эрхтэй.
Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс талийгаач охины биед гэмтэл байхгүй, аман дахь шүд бүтэн байсан гэх мэдээллийг өгдөг. Гэвч хохирогчийн өмгөөлөгч Р.Булгамаа шүүх хурлын дараа хэвлэлийнхэнд хэлэхдээ “Шүүхийн дүгнэлтэд аманд үзэгдэх шүд байхгүй гэх өгүүлбэр байдаг. Түүнчлэн охины анус урагдалттай, хамар мурийсан зэрэг олон гэмтэл авсан байдаг. Гэвч эдгээрийг шүүх эмнэлгийн дүгнэлтэд оруулаагүй байсан. Талийгаач охины биеэс цэвэр метилийн спиртээр тооцвол 250 граммтэй тэнцэх хэмжээний спирт илэрсэн байдаг. Гэвч үүнийг хүүхэд байтугай насанд хүрсэн хүн ч 30 минутын дотор ууж чадахгүй” гэх мэдээллийг өгсөн юм. Түүнчлэн хэрэг гарсан “Очир” төвийг охиныг амиа алдах нөхцөл байдлаар хангаж өгсөн гэж хохирогчийн талаас үзэж байгаа ба сэтгэл санааны хохиролд зуун сая төгрөг нэхэмжилсэн байсныг шүүх хангаж шийдвэрлээгүй юм.
Б.ЦОГ
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 22 )
albaar amiin n honoogoogui bol buh nasaar n horih yaliig tsutsalah bolomjtoi
Алуурчдын хүний эрх гэж ярихаар уур хүрэх юм. Миний сайхан эх орны хууль арай дэндүү энэрэнгүй шүү. Дараагийн шатны шүүх нь арай цагаатгаж солиорох вий........Ай ...За тэгвэл бүү үзэгд.....Төрийн минь сүлд өршөө
БАРИЛГЫН КОМПАНИ ЖДҮ ЧИН БАЙХ ЮМ БАНК ЖДҮ ЧИН ЭДГЭЭР МӨНГӨ УГААГЧ НАРЫГ САЙН ШАЛГА.
anusnii sexiig saitar toslooguigees uragdana shde
Тэр Очир төвийн ажилтан хоёр этгээдүүдтэй тооцоо хийж насанд хүрээгүй охин байсныг харсаар байж зөвхөн орлогын араас бараг л амиа тавих шахдаг хүмүүс ш дээ Тэднийг Гэм этгээдүүдэд орон байраар хангасан гэсэн үндэслэлээр шалгах хэрэгтэй юм биш үү
Дав заалдана гэнэ үү Хоёр этгээд нэг нь охины анус руу бэлэг эрхтнээ хүчээр чихсэн удаа дарааллан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэсэн биз дээ.Магадгүй охиныг амь тавиж байхад тэд хүслээ гүйцэлдүүлсээр байсан гэх
юун давж заалдах вэ? шууд хамгийн хүнд нөхцөлд тамлах хэрэгтэй. Очир төвийг хааж тэр бумаар нь торгох хэрэгтэй. Хүн алалах нөхцөл байдлыг бий болгож хувилдаж салфитка өгч байсан биздээ. ХОЁР ЗАЛУУ ОХИНЫГ аваад орж байхаад ар аас нь анхаараагүй зэрэгт хам болгож ялляхагүй яасан юм бэ? Элдэв дэн буудлуудыг хаагаач мжж бүхний уурхай болж бна
Гэмт хэрэг гарах нохцлийг очир товийн ажилтнууд бурдуулсэн Очир товийг шалгах хэрэгтэй освор насны залуучуудыг архидуулдаг газар байжээ Иймэрхуу жижиг буудлуудыг шалгаачээ
Yalaa gej aluurchdiin yaliig hongoldog um
Алуурчдын ялыг хѳнгѳлж болохгүй тэндээ үхэцгээг. Зүгээр л шоронд нь хийгээд мартчих. Ингэвэл шударга.
Yun torgoh bur uil ajillagaa ni haagaachee
энэ Улс оронд болж бүтэж байгаа юм гэж байна уу Төрийн Сайд дарга УИХ-ын Гишүүдийн Хулгай Луйвар гээд еөөр олигтой зүйлгүй болчихсон юм байна Хамба лам Чойжамц ойрын үед Ном айлдаж Сор залахгүй бол ч хэцүүдлээ дээ Төрийн ордонд ч гэсэн ямар нэг Муу зүйл Ёролчихсон шинжтэй Хулгай Луйвар Хэрүүл тэмцэл тасархай ч байлаа юу гээч нь ч болоод байгаа юм Бүү мэд