Казахстаны улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Динмухамед Кунаевын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээн арваннэгдүгээр сарын 23-25-нд Казахстаны Тарас хотод болж байна.
Тус тэмцээнд Манай улсаас ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Б.Наранбаатарын удирдлага дор таван тамирчин оролцсон. Өчигдөр /2018.11.24/ 86 кг-ын жинд “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Оргодолын Үйтүмэн шигшээд шалгарлаа. Тэрбээр эзэн орны Нурдаулет Коктеубаев, Азамат Даулетбеков нарыг ялсан. Тэгвэл манай бөх өнөөдөр эзэн орны бөх Аббасовтой алтан медалийн төлөө барилдана.
Харин манай бусад бөхчүүд болох гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ Б.Батмагнай, Н.Лхамгармаа, спортын мастер Б.Далайбаяр нар тэмцээнээ өндөрлүүллээ.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )