Хөлбөмбөг: Эмэгтэй тамирчид Гуамыг зорилоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2018 оны 11 сарын 27

 

Монголын хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг Зүүн Өмнөд Азийн аварга шалгаруулах тэмцээн /ЗААШТ/-ий хоёр дахь шатанд өрсөлдөхөөр эх орноосоо мордлоо. Тэд ирэх сарын эхээр Зүүн Өмнөд Азийн арлын орон Гуамд зохион байгуулагдах хоёр дахь шатны тоглолтуудад оролцоно. Улаанбаатар хотод энэ оны есдүгээр сард зохион байгуулсан эхний шатыг тэргүүлсэн Монголын бүсгүйчүүд энэ удаа БНХАУ, Тайвань, Хонконгийн багуудтай өрсөлдөх юм.

Хуваарийн дагуу арванхоёрдугаар сарын 1-ний өдөр эхлээд БНХАУ-ын багтай тоглох бол хоёр хоногийн дараа Тайвань, эцэст нь Хонконгийн эсрэг тоглох юм. Энэ сарын эхээр Тажикстан улсад олимпийн наадмын сонгон шалгаруулалтад өрсөлдсөн Монголын эмэгтэй хөлбөмбөгчид дахин шинэ түүх бичихээр өчигдөр /2018.11.26/ "Чингис хаан" нисэх буудлаас хөдөлсөн юм.

Манай тамирчдын хувьд тэмцээн болтол шинэ талбайдаа дасах боломжтой дөрвөн өдрийн хугацаа байна.

Дашрамд дуулгахад, ЗААШТ-ий хоёрдахь шатны тоглолтууд болох ирэх өдрүүдэд Гуамд тасралтгүй бороотой байна гэсэн цаг агаарын төлөв гарчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top