Дэлхийн хөлбөмбөгт өөрийн нэрийг мөнхөлсөн домогт тоглогчдыг хөлбөмбөг сонирхогчидтойгоо уулзуулах ажлыг Монголын хөлбөмбөгийн холбоо уламжлал болгож, энэ жил дахин нэг тоглогчийг эх орондоо уриад байна. Энэ удаад Данийн шигшээ баг болоод Английн "Манчестер Юнайтед" багийн домогт тоглогч, "Дэлхийн шилдэг хаалгач”-ийн шагналыг хоёр удаа хүртсэн Петер Шмейхель Монгол Улсад ирэхээр болсныг дуулгахад таатай байна. Тэрбээр арванхоёрдугаар сарын 12-нд Монголд зочилно.
Түүний хувьд 2014 онд гаргасан Олон улсын хөлбөмбөгийн холбооны домогт 100 тоглогчийн жагсаалтад бичигдэж байсан юм.
ПЕТЕР ШМЕЙХЕЛЬ - ОРГИЛ АМЖИЛТУУД
Сэтгэгдэл ( 0 )