Криштиан Роналдо аваргуудын лигээс 100 ДАХЬ ХОЖЛОО авав

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 28

 

Италийн Ювентус багт ирээд дөрвөн сар гаруйн хугацаа өнгөрүүлээд байгаа өнөө цагийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Криаштиан Роналдо урьд шөнө "Валенсиа" багтай хийсэн тоглолтоороо "Аваргуудын лиг"-ээс 100 дахь хожлоо авлаа.

Роналдо 100 дахь хожлоо авахын тулд энэ хугацаанд 160 тоглолтод оролцжээ.

Тэр хамгийн анх 2003 оны аравдугаар сард "Аваргуудын лиг"-т анхны тоглолтоо хийж, "Штутгарт" багт хожигдож байв. Тэр цагаас хойш "Аваргуудын лиг"-ийн жинхэнэ супер од, хамгийн шилдэг тоглогч нь байсаар өдгөө нийтдээ таван удаа түрүүлж, 160 удаа тоглож, 100 хожиж, 122 гоол оруулаад байна. Роналдо үүгээр зогсохгүй "Аваргуудын лиг"-т нэг улиралд 17 гоол оруулсан рекордыг эзэмшдэг бөгөөд зургаа дахь цомоо өргөхөөр "Ювентус"-тэй нэгдсэн билээ. Энэ жил 33 настай түүнийг хөлбөмбөгийн бурхан тэнгэр хаях болоогүй гэдгийг тэр цаг мөч тутамд батлан харуулсаар байна.

Г.ЭНХ-УЯНГА

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top