Эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ баг маргааш БНХАУ-ын багийн эсрэг тоглоно

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 11 сарын 30

 

Монголын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг өнгөрсөн есдүгээр сард олон улсын анхны тоглолтоо Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний шатанд Умард Марианы арлуудын багтай хийж 3:2-ын харьцаатай гайхалтай хожсон нь одоогоор тэдний түүхэн дэх хамгийн олон гоол оруулсан ялалт болсон бол тус тэмцээний хүрээнд Гуамын багийн эсрэг хийж 1:0-ээр хожсон, мөн шийдвэрлэх тулаан нь ФИФА-гийн бүртгэлтэй анхны тоглолт нь байсан юм.

Улмаар Улаанбаатар хотноо болсон тэмцээнд хожигдолгүй түрүүлсэн тэд анх удаа Зүүн Азийн АШТ-ий хоёр дахь шатанд өрсөлдөхөөр өнөөдөр /2018.11.30/ тэмцээний өмнөх сүүлийн бэлтгэлээ хийлээ. Тэд маргааш /2018.12.01/ эхний тоглолтоо БНХАУ-ын багийн эсрэг хийх юм. Тоглолт Улаанбаатарын цагаар 13:45 минутаас эхэлнэ.

Тоглолтуудыг Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны https://eaff.com/competitions/eaff2019r2guam/index.html/ вэб сайтаар шууд дамжуулна.

Эх сурвалж: Монголын Хөлбөмбөгийн холбоо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top