Футзалын үндэсний шигшээ баг маргааш Тайванийн багтай тоглоно

Э.Тэргэл | Zindaa.mn
2018 оны 11 сарын 30

 

Зүүн Азийн чансааг тэргүүлэн, Азийн чансааны тавдугаар байрт бичигдэж байгаа С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай Монголын 20 хүртэлх насны футзалын шигшээ баг ээлжит тоглолтуудаа эх орондоо хийхэд бэлэн болоод байна.

Өнгөрсөн жил манай футзалын үндэсний шигшээ баг Азийн АШТ-ий урьдчилсан шатанд БНХАУ, Тайванийн насанд хүрэгчдийн багуудад харамсалтайгаар ялагдаж, тэмцээнээ цааш үргэлжлүүлэх эрхгүй болж байлаа. Тэр гашуун түүхийг эргэж буцаах боломжгүй ч элгэн нутагтаа БНХАУ, Тайваний 20 хүртэлх насны багуудын Монголын залуучуудын шигшээ баг буулган авах боломж бүрэн дүүрэн байгаа билээ.

Монголын шигшээ баг маргааш /2018.12.01/ 16:00 цагт Тайваньтай, арванхоёрдугаар сарын 03-нд 16:00 цагаас БНХАУ-ын багтай хариуцлагатай тоглолт хийх бөгөөд зөвхөн нэг л баг Азийн АШТ-ий шигшээ шатанд шалгарна. Дээрх тоглолтуудаас гадна Буянт-Ухаа спортын ордонд Япон, ХонгКонг, Макаогийн шигшээ багууд Азийн аварга шалгаруулах тэмцээний "А" хэсгийн тоглолтуудаа хийнэ.

Эх сурвалж: Монголын Хөлбөмбөгийн холбоо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top