Жүдогийн гүнж Дарья Билодид Италийн олимпийн аваргатай болзож байна

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 03

 

Жүдо бөхийн -48 кг-ийн жингийн Дэлхийн аварга, Украины тамирчин Дарья Билодид найз залуутай болжээ. Тэрбээр өнгөрөгч аравдугаар сарын 10-нд 18 нас хүрсэн билээ. Тэгвэл жүдогийн гүнж насанд хүрч, хайр дурлалтайгаа ч учирчээ. Дарья Билодид найз залуугаараа Италийн алдартай жүдоч, “Рио-2016” олимпийн аварга Фабио Базилег сонгожээ. Фабио 1994 онд төрсөн бөгөөд Дарьягаас зургаас насаар ах юм.


Дарья Билодид Оросын нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “Би спортоор хичээллэдэг залууст дуртай. Туранхай, цагаан арьстай залуус миний сонирхол биш. Тийм хөвгүүд яг надтай адилхан охин шиг л санагддаг. Тийм болохоор миний сонгох хүн чин сэтгэлтэй, мөн надтай адил тамирчин байх ёстой. Гэхдээ ямар төрлийн тамирчин байх вэ гэдгийг би сайн хэлж мэдэхгүй байна” хэмээж байжээ. Тэгвэл жүдогийн гүнж мөрөөдлийн залуугаа Италиас олсон бололтой.



Фабиогийн хувьд Италийн өсөх ирээдүйтэй тамирчин бөгөөд 66 кг-ийн жинд барилддаг. Долоон настайгаасаа жүдогийн спортоор хичээллэж эхэлсэн. 13 настайдаа 17 хүртэлх насныхны улсынхаа аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, анхны амжилтаа гаргаж байжээ.

Г.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(106.69.54.171) 2018 оны 12 сарын 03

ENE SETGUULCHID MONGOL HELNIIHEE NAIRUULGA ,UTGIIG MEDDEGGUI YMUU DUNHUU YMUU.ITALIIN OLIMPIIN AVARGA GEJ BICHDEGGUI YMSHUU.OLIMPIIN AVARGA ITALI ULSIIN TAMIRCHIN.

0  |  0
Top