Монголд анх удаа Пауэрлифтингийн ААШТ болж байна

2018 оны 12 сарын 05

 

Монгол Улсад анх удаа Пауэрлифтингийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээн /ААШТ/ зохиогдож байна.

Пауэрлифтинг буюу хүчний гурван төрөлтийн өсвөр, залуучууд, насанд хүрэгч, ахмадийн Азийн аварга шалгаруулах тэмцээний нээлт өнөөдөр /2018.12.05/ "Holiday inn" зочид буудалд боллоо. Тэмцээнд 18 орны 400 орчим тамирчин таталт, шахалт, суулт гэсэн гурван төрлөөр эрэгтэй, эмэгтэй тус бүр 8 жинд өрсөлдөж байна. Энэхүү тэмцээнд манай Улсаас 78 тамирчин оролцож байгаа юм.

Монгол Улсад Пауэрлифтингийн ААШТ анх удаа зохиогдож байгаа нь энэ бөгөөд хоёр сарын өмнө Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байсан юм.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top