Мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд зүүний наймд эрэмбэлэгдсэн Таканоива А.Баасандорж туслахаа зодсон байж болзошгүй талаар Японы сүмо бөхийн холбооноос мэдээллээ. Таканоива А.Баасандорж тойргийн барилдааны үеэр туслахдаа гар хүрчээ. Японы мэргэжлийн сүмо бөхийн Хяналтын хорооны ирүүлсэн мэдээллээр туслахынх нь нүүр ихэд хавдсан байжээ. Дээрх хэрэгтэй холбогдуулан ирэх арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Фүкүокад болох өвлийн тойргийн барилдаанд оролцуулахгүй байхаар холбооноос шийдвэрлэжээ.
Өнгөрсөн 2017 оны аравдугаар сарын 26-ны өдөр тойргийн барилдааны үеэр тухайн үеийн их аварга Харүмафүжи Б.Бямбадорж, А.Баасандорж нар маргалдаж, аварга удирдлагаар толгой руу нь хэд, хэдэн удаа хүчтэй цохисны улмаас А.Баасандорж хүнд гэмтэж байсан юм.
Дэвжээнийх нь ояката Таканохана өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нийтэд зарлаж, улмаар Харүмафүжи Б.Бямбадорж зодог тайлж байсан билээ.
Эх сурвалж: Киодо
Б.АЗАА
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 9 )
Энэ арчаагүй амьтан
uiliin ur ee gej...
Юу нь буруу байгаам аварга ах нарынхаа заасан замаар явж байгаа юм биш үү эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг гэж энэ шүү дээ
Olioshig
Энэ их муу санаатай сумоч. Энэ дэвжээнээс холдсон дээр. Залуу сумочдод хэрэгтэй дээ
odoo uuriig n huuguud yavuul
Yu gej ahiigaa olij sumoogoos hoolgovdoo
Ямар балиар амьтан бэ ёстой зодуулж байхдаа таарсан амьтан овоо босгоогүй байхад шаазгай юунд суух вэ гэдэг үг энэ тэнэг амьтанд таарна
зодуулж байхдаа таарсан тэнэг