Хурдан морь унаач 22 хүүхэд осолджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 27

Улсын хэмжээнд хурдан морь унаач 22 хүүхэд осолдсон гэсэн дүн байдаг аж. Түүнчлэн бие эрхтнээрээ хохирсон олон хүүхэд байдаг юм байна. Улсын их баяр наадам, бүсийн их хурдаас гадна сум, овоо, байгууллагын ой тэмдэглэхдээ хүртэл хурдан морь уралдуулдаг болж. Ялангуяа, багахан наадамд унаач хүүхдийг осол аваараас сэргийлэх, морьдын замыг цэвэрлэж чөлөөлөх, хүүхдэд дуулга өмсгөх талаар дутагдалтай байдаг гэж саяхан Орхон аймагт болсон унаач хүүхдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах зорилгоор болсон ярилцлага дээр тэмдэглэв. Унаач хүүхдүүд ихэвчлэн морь огцом эргэх, хурдан морьд гуу жалга, шалбааг дээгүүр хурдалж өнгөрөхөд унадаг гэсэн судалгаа байдаг юм байна. Тиймээс унаач хүүхдийн эрүүл мэнд, амь насыг тэдний эцэг эх төдийгүй, хамгийн гол нь морины эзэн, уяач нар анхаарал тавьж, тохирох насны, хамгаалалтын хувцас хэрэгслээр бүрэн хангагдсан хүүхэд уралдуулахад хүүхдийн байгууллага, Төр захиргааны зүгээс ч тодорхой ажил зохион байгуулах хэрэгтэй гэж үзэн зөвлөмж гаргажээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top