Залуучуудын хоккейн шигшээ баг мөнгөн медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 08

 

Малайз улсын нийслэл Куала-Лумпур хотод зохиогдсон олон улсын шайбтай хоккейн холбооны /IIHF/ албан ёсны тэмцээн болох 20 хүртэлх насны Азийн “Challenge Cup” тэмцээнээс Монголын баг мөнгөн медаль хүртлээ. Тэмцээний аваргаар Тайландын баг шалгарсан бол Индонезийн залуус хүрэл медаль хүртжээ.

Монголын залуучуудын шигшээ баг эхний тоглолтод Тайландад 14:1-ээр хожигдсон ч Кувейтийн шигшээ багийг 9:2-оор хожсон. Улмаар хэсгийн сүүлийн тоглолтоо Индонезитой хийж, 3:1-ээр ялалт байгуулснаар Азийн “Challenge Cup” тэмцээний дэд аварга болов.

Тайландын баг гурван хожилтой, есөн оноогоор тэргүүлсэн бол Монголын баг зургаан оноогоор удаалж, Индонез нэг хожилтойгоор гуравдугаар байрт бичигдэв. Харин Кувейтийн баг нэг ч хожил авч чадаагүй байна.

Олон улсын шайтай хоккейн холбооны албан ёсны тэмцээн болох 20 хүртэлх насны Азийн Challenge Cup тэмцээн Малайзад арванхоёрдугаар сарын 3-6-ны өдрүүдэд боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top