ОРХОН: Дэд хөтөлбөрийн хүрээнд 2246 иргэн ажлын байртай болжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 11

  Аймгийн Засаг дарга Д.Батлутын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр төлөвлөгөөнд 18 дэд хөтөлбөр батлан хэрэгжүүлэх талаар тусгасан байдаг. Үүнээс иргэдийг ажилтай, орлоготой болгоход чиглэсэн “Эрдэнэтчүүд Эрдэнэтчүүддээ хайртай” дэд хөтөлбөр 2017 оноос эхлэн хэргэжсэн. Тус хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд 1313 иргэнийг түр болон байнгын ажлын байраар хангасан бол энэ онд 2246 болж өсчээ.

    Мөн энэ онд өрхийн гишүүдээс хэн нь ч ажил хийдэггүй айлаас нэг хүнийг ажлын байраар хангах ажлыг зохион байгуулж 757 иргэнийг ажлын байраар хангажээ. Тодруулбал, 40-өөс дээш насны 24 иргэн зургаан сарын хугацаанд олон нийтийг хамарсан ажилд оролцож 34.5 сая төгрөгийн цалин авсан байна. Мөн Баян-Өндөр, Жаргалант сумын 24 багаас 26 иргэнд өрхийн үйлдвэрлэл эрхлэхэд нь тоног, төхөөрөмж болон санхүүгийн дэмжлэг үзүүлж 50 сая төгрөг олгожээ. Үүний үр дүнд 331 хүн түр, 90 гаруй хүн байнгын ажлын байртай болсон байна.
     Мөн 55 иргэнийг мэргэжлийн чи баримжаа олгох сургалтад хамруулж үнэмлэх олгожээ. Түүнчлэн энэ жилийн хувьд “Эрдэнэтчүүд Эрдэнэтчүүддээ хайртай” дэд хөтөлбөрийн хүрээнд ажлын байрыг дэмжих, Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих, Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх, Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн юм.
    Үүнээс ажлын байрыг нэмэгдүүлэх хөтөлбөрт 100 хувь эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэг, аж ахуй эрхлэлтийн ур чадвар олгох сургалт, борлуулалтын дэмжлэг, ажлын байрны түрээсийн хөнгөлөлт, нийтийг хамарсан ажил, ажил олгогчийг дэмжих арга хэмжээ, бүлгийн зохион байгуулалтаар хүнсний ногоо тариулах зэрэг үйл ажиллагаанд нийтдээ 770 иргэнд 285 сая 770 мянган төгрөгийг зарцуулжээ. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top