ОРХОН: Эрдэнэт хот байгуулагдсаны 43 жилийн ойн өдөр тохиож байна

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 11

Одоогоос 43 жилийн тэртээ, 1975 оны арванхоёрдугаар сарын 11-нд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Булган аймгийн Эрдэнэт хороог Эрдэнэт хот болгох шийдвэр гаргасан байдаг. Тогтоолын дагуу хотын үндсийг тавьж, зууны манлай бүтээн байгуулалт болох Эрдэнэт хот сүндэрлэн боссон түүхтэй юм.

Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын шавыг Эрдэнэтийн овооны арын сайхан хөндийд 1973 онд тавьж, 1974 оноос Булган аймгийн Эрдэнэт хороо нэртэйгээр засаг захиргааны нэгжийн хувьд  үүсгэн байгуулжээ. Хурдан тэлж, хүн ам нь огцом өссөн тул хороог 1976 онд Эрдэнэт хот болгон зохион байгуулснаар Монгол Улсын гурав дахь том хот болж, хөгжлийнх нь шинэ үе эхэлсэн юм. Нутаг дэвсгэр,засаг захиргааны нэгжийн өөрчлөлтөөр 1994 онд Орхон аймаг болжээ. Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хот нь 1976 оноос эдүгээ хүртэл хүн амын тоо, эдийн засагт оруулах хувь нэмрээрээ Монгол Улсын хоёр дахь том хот болтлоо дэвжин хөгжжээ.

Эрдэнэт хот анх байгуулагдаж байх үедээ 7800 хүнтэй байсан бол өдгөө Орхон аймгийн хүн ам 103.600 гаруй болжээ. Энэ үзүүлэлтээрээ улсынхаа хэмжээнд Улаанбаатарын дараа хоёрдугаарт ордог. Хүн амын жилийн дундаж өсөлт 2,2 хувь бөгөөд нийт хүн амын 63,9 хувийг залуучууд эзэлдэг. Аймгийн хүн амын 64,0 хувь нь хөдөлмөрийн насных бөгөөд эдийн засгийн идэвхтэй хүн амын 95,2 хувь нь хөдөлмөр эрхэлдэг аж. Нийт иргэдийн 53,0 орчим хувь нь долоон бичил хороололд буюу орчин үеийн тохилог орон сууцанд амьдарч байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Буянжаргал(202.9.40.72) 2024 оны 12 сарын 10

Энэ танилцуулга нь эрдэнэт хотод юу юу байдаг ямар ямар газар байдгаас авахуулаад маш их юм мэдэж авсандаа баяртай байна

2  |  0
Онлэлал(43.242.243.217) 2024 оны 12 сарын 11

Араьэвлөлөлбь

4  |  0
Top