СЭЛЭНГЭ: Сумдууд хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтээ тайлагнав

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 12

Сэлэнгэ аймгийн 17 сум аймгийн ИТХ-ын 2014 оны 50 дугаар тогтоолоор батлагдсан “Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг Сэлэнгэ аймагт хэрэгжүүлэх арга хэмжээний 2015-2018 оны төлөвлөгөө”-ний биелэлтийн 2018 оны ажлаа энэ сарын 10-ны өдөр тайлагналаа. Сумдууд 2015-2018 онд Хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр гаргасан бодлогын баримт бичиг, шийдвэр, зарцуулсан хөрөнгө, онцлох ажлууд, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 13 тоот тогтоолын хэрэгжилт, Сумдын хүний эрхийг хангах салбар хороог шинэчлэн байгуулсан шийдвэр, Төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулсан ажлууд болон сургалт, сурталчилгаа, Хүний эрхийн зөрчил гомдлын 2015-2018 оны шийдвэрлэлт, Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах чиглэлээр хийсэн ажлуудаар нарийвчилсан мэдээлэл хийж, ажлаа тайлагнав.  

Аймгийн зүгээс Хүний эрхийн Түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ой, Хүний эрхийн Олон улсын өдрийг угтан “Төрийн захиргааны албан хаагчдыг жендэр ба хүний эрхийн мэдрэмжтэй болгох нь” сэдэвт сургалт, сумдын ЗДТГ-ын дунд “Хүний эрхийн театр” арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж байна. “Төрийн захиргааны албан хаагчдыг жендэр ба хүний эрхийн мэдрэмжтэй болгох нь” сэдэвт сургалтын сургагч багш нарыг байгууллага тус бүрийн хүний нөөцийн мэргэжилтэнг Хүний эрхийн үндэсний комиссоос НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр Төрийн албаны зөвлөлтэй хамтран сургаж бэлтгэсэн байна.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top