ДАРХАН-УУЛ: Орон гэргүй иргэдэд халуун хоолоор үйлчилж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 12

Дархан-Уул аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Дархан сумын Засаг даргын тамгын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Шүүхийн шинжилгээний газар, “Содхангал сан” ТББ, “Мөнгөтийн таг” ТББ, “Аз жаргалын эрэлд” ТББ-ууд хамтран “Халуун хоол” арга хэмжээг энэ сарын 11-нээс эхлүүлсэн байна. Эхний өдрийн байдлаар орц, хонгил, дулааны худагт амьдарч байгаа 30 иргэн, сүрьеэгийн тасгийн 20, нийт 50 иргэн хамрагдсан бөгөөд уг арга хэмжээ 2019 оны нэгдүгээр сарын 31-нийг хүртэлх хугацаанд үргэлжлэх юм.

Эрүүл мэндийн газраас сүрьеэ, ДОХ, бэлгийн замын халдварт өвчний шинжилгээ авч зөвлөгөө өгөх, Шүүхийн шинжилгээний газраас аливаа эрсдэл болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хурууны хээ авч, бүртгэлийн санд оруулан ажиллажээ.

Цаашид халуун хоол ундаар үйлчлэх, түр байрлуулан асрамжлах үйлчилгээг “Содхангал сан” ТББ болон “Мөнгөтийн таг” ТББ-ууд үзүүлэхээр гэрээ байгуулан ажиллаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ajilsag bysgyi(176.158.21.29) 2018 оны 12 сарын 12

edgeer xymyyst oron gernii tuslaltsaa yzyylj ajil terel olj xiixed ni tuslax ajliig zoxion baiguulax xeregtei baina daa

0  |  0
Top