ДАРХАН-УУЛ: “Ромео Жульетта хоёр” мюзикл хэлбэрээр анх удаа тавигдлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 13

  Дархан-Уул аймгийн Залуучууд театрын 2018 оны төлөвлөгөөт уран бүтээл дэлхийн сонгодог зохиолч "Уильям Шекспирийн" зохиолоос сэдэвлэсэн Францын нэрт хөгжмийн зохиолч "Жерар Пресгурвикийн" бичсэн “Ромео Жульетта хоёр” мюзикл Залуучууд театрын тайзнаа энэ сарын 11-ний өдрөөс эхлэн тоглогдож эхэллээ. Дэлхийн өнцөг булан бүрт У.Шекспирийн хамгийн олон удаа тавигдаж дэлхийд түгсэн алдартай хоёр жүжгийн нэг нь “Ромео Жульетта хоёр” юм. Зуун зууны түүхэнд чин үнэнч хайрын гэрч болсон энэхүү жүжиг Монголын театрын тайзнаа 1966 онд С.Гэндэн найруулагчийн найруулгаар, 1996 онд Ч.Найдандоржийн найруулгаар үзэгчдийн хүртээл болж байсан түүхтэй. Энэ удаа орон нутгийн театруудаас анх удаагаа түүнчлэн мюзикл хэлбэрээр үзэгчдэд хүрснээрээ тун онцлогтой. Эмгэнэлт жүжгийг мюзиклээр тавина гэдэг бол хэн хүний эсвэл театр болгоны хийчих ажил биш гэдгийг Дарханы уран бүтээлчид харуулж онцолж байгаа юм.

Дархан хотын тайзнаа алдарт "Ромео Жульетта хоёр мюзикл жүжиг 2018 оны 12 дугаар сарын 14-нийг дуустал залуучууд театрын их танхимд өдөр бүр 19:00 цагаас тоглогдох юм байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top