ОРХОН: Гурван ихэрийн гэр бүлд 3 өрөө байр бэлэглэлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 13

  “Эрдэнэт хотын өдөр”-ийн арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан үдшийн цэнгүүний үеэр аймаг, орон нутгийн удирдлагууд  3 ихэр охин өлгийдөн авсан Э.Одхүүгийн гэр бүлд 3 өрөө байр бэлэглэлээ. 2018 оны тавдугаар сарын 1-нд Баян-Өндөр сумын Их залуу багийн иргэн Э.Одхүү, Б.Цэрэннадмид нарын гэр бүлд 3 охин мэндэлсэн байна. Охидод О.Номин-Эрдэнэ, О.Амин-Эрдэнэ, О.Нандин-Эрдэнэ гэх нэр хайрлажээ.

 Мөн энэ үеэр “Анхны-Оч”, “Үйлсбадрах” Өрхийн эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн дуудлагад явах автомашин олголоо.  Ингэснээр иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмж сайжирна гэж орон нутгийн удирдлагууд үзэж байна. Учир нь “Анхны-Оч” өрхийн эрүүл мэндийн төв нь Зэст, Хүрэнбулаг, Уртбулаг, Бүрэнбүст багийн нийт 20 мянга гаруй, “Үйлсбадрах” өрхийн эрүүл мэндийн төв гэр Цагаанчулуут, Уртын гол, Рашаант, Наран багийн нийт 14 орчим иргэнд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг юм.

erdenet.mn

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(37.60.73.10) 2018 оны 12 сарын 13

Huuhed huns hool buh yumaa uursduu avaad irdeg gedeg chini ene dee. Ger buld ni eruul enkh sain saihnyg husen yeruuye.

0  |  0
Хаян(202.9.45.45) 2018 оны 12 сарын 13

Хөөрхөн юм бэ, болоо доо. Ингээд сайхан амьдраад байнаа хөө.

0  |  0
Top