Хоёр Солонгос 2020 оны олимпод нэгдсэн далбаан дор оролцохоор хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 13

Өмнөд болон Умард Солонгос “Токио-2020” зуны олимпийн наадмын нээлтийн ёслолд нэгдсэн далбаан дор жагсахаар ярилцаж байна. Өмнөд Солонгосын Спортын сайд Ро Тэ-Канг, Умард Солонгосын Спортын дэд сайд Вон-Кил Ю нар маргааш Кесон дахь аж үйлдвэрийн цогцолборт уулзахдаа хөндөн ярилцах юм байна. Тэд өнгөрсөн арваннэгдүгээр сарын эхээр уулзахдаа зарчмын байр сууриа нэгтгэжээ.

“Нэгдсэн баг илгээх, нээлтийн ёслолд хамтран оролцох асуудлыг хэлэлцэж байна. Бидний дунд зарчмын асуудал байгаа ч хамтарсан баг бүрдүүлэхэд болохгүй зүйлгүй” гэж Өмнөд Солонгосын Спортын сайд Ро Тэ-Канг ярьжээ.

Хоёр Солонгос 2018 онд Пёнчан хотноо болсон өвлийн олимпийн наадмын нээлтийн ёслолд нэгдсэн далбаан дор жагсч, эмэгтэйчүүдийн шайбтай хоккейн төрөлд хамтарсан баг илгээсэн билээ. Мөн өнгөрсөн наймдугаар сард Индонезийн Жакарта, Палембанг ход болсон азийн наадамд сагсан бөмбөг, каное завины төрөлд хамтарсан багаа илгээсэн юм.

Б.АЗАА

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top