“Snow Melody” баярын тоглолт болно

2018 оны 12 сарын 14

Улсын Филармони жил бүр шинэ жилийн баярт зориулан зохион байгуулдаг "Snow melody" баярын тоглолт арванхоёрдугаар сарын 28-нд Корпорейт концертын танхимд болно. Шинэ жилийн хамгийн том баярын тоглолт гэдгээрээ онцлогтой тус тоглолтод 100 гаруй уран бүтээлч, арын албаныхан ажиллаж байна.

V дахь жилдээ тоглогдох гэж буй энэхүү тоглолтод Улсын Филармонийн Симфони найрал хөгжим, удирдаач Д.Нямдаш /СТА/, Б.Батбаатар /СТА/, “Баян Монгол” жазз найрал хөгжим, удирдаач С.Саруул-Од /СТА/, Морин хуурын чуулга, удирдаач Д.Түвшинсайхан /СТА/, гоцлол дуучин Н.Наранбаатар /СТА/, Ц.Хулан /СТА/, Л.Насанбуян /СТА/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Т.Отгонбаяр, Б.Монголхүү нар оролцож шинэ, шилмэл бүтээлүүдээсээ өргөн барина.

Тасалбарыг Филармонийн касс, www.ticket.mn сайтаар худалдаалж байгаа ба 1900-1800 үнэгүй хүргэж байна. Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 70118012,88004849, 99196623 дугаарын утсаар лавлана уу.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top