Монголын жюүжицүгийн холбооны Удирдах зөвлөлийн хурал арванхоёрдугар сарын 5-ны өдөр хуралдаж, холбооны удирдлагаа сонгожээ. Холбооны дэд ерөнхийлөгч, алтан гишүүн, "Money Polo" ББСБ-ын захирал Х.Эрдэнэбаатар 2020 оныг дуустал МЖЖХ-ны ерөнхийлөгчөөр ажиллаж, тус холбоог удирдах боллоо. Өмнө нь тус холбооны ерөнхийлөгчөөр Б.Мягмардорж ажиллаж байсан юм.
Дашрамд дуулгахад, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссоос ЮНЕСКО-гийн II зэрэглэлийн төв болох Залуучуудын хөгжил, оролцоог дэмжих Олон улсын тулааны урлагийн төвтэй хамтран Зүүн хойд Азийн тулааны урлагийн форумыг энэ сарын 13-14-нд зохион байгууллаа.
Сэтгэгдэл ( 0 )