Дэлхийн зөн олон улсын байгууллагаас өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гамшигт тэсвэртэй Улаанбаатар төслийг хэрэгжүүлсний дүнд АНУ-ын гадаад улс орнуудад тусламж үзүүлэх санхүүжилтийг авч чадсан. Үүний үр дүнд “Гамшигт тэсвэртэй хот” төслийг Орхон аймагт хэрэгжүүлэхээр нээлтээ хийлээ.
Уг төсөл нь гамшигт тэсвэртэй хотыг бий болгох нь хөдөлгөөнийг Монгол улсад түгээн дэлгэрүүлэх, хот, суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулах, даван туулах чадавхыг бэхжүүлэх, орон нутгийн түвшний гамшгийн менежментийг сайжруулах зорилгоор хэрэгжиж, Монгол улсын гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилт, олон улсын гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилт, олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний хөтөлбөрт хувь нэмрээ оруулахад чиглэж байна.
Энэ хүрээнд хойд бүсийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвийг байгуулахад дэмжлэг үзүүлж Аюулгүй өрх болон Аврагч мазаалай хүүхдийн сургалтын өрөөг тохижуулах гэх зэрэг олон зорилтууд тусгагджээ.
Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд төрийн болон хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэж байгаа ч, иргэд сайн дурынхны оролцоо дутагдаж байдаг бөгөөд төсөл хэрэгжих энэ хугацаанд сайн дурынхны оролцоог нэмэгдүүлэх, тэдний сэтгэл зүйг бэлтгэх, эрх, үүргийг нь нарийвчлан тодорхой болгох шаардлагатай байгаа юм. Гамшигт тэсвэртэй хотууд төсөлд Орхон аймгийн төрийн 4 байгууллага, Баян-Өндөр сумын байгалийн элдэв гамшигт өртөмтгий 6 баг хамрагдах бөгөөд цаашид Монгол улсын 21 аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл ( 1 )
baruun erdenet tosol erdenet ovoot