Дархан-Уул аймаг Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хөтөлбөртэй 1999 оноос эхлэн 19 жилийн туршид хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд эрүүл мэндийн чиглэлд 3, хүрээлэн буй орчны чиглэлд 1, боловсролын чиглэлд 17, нийт 21 төсөлд 1.743.179 ам.долларын санхүүжилтийг хүлээн авч иргэдийнхээ ая тухтай байдлыг бүрдүүлсэн юм. Дээрх төслүүдийн хүрээнд иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай байсан тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдэж, хүүхдүүд тав тухтай, эрүүл, дулаахан орчин нөхцөлд сурч боловсрох болсон билээ.
Харин өчигдөр /2018.12.18/ 300 гаруй сурагчтай Шарын гол сумын 6 дугаар сургуулийн засварын төсөл хэрэгжихээр болж гэрээнд талууд гарын үсэг зурлаа. Шарын гол сумын 6 дугаар сургуулийн засварын төслийг ирэх оноос эхлэн хэрэгжүүлэх бөгөөд нийт 200 орчим сая төгрөг зарцуулагдах юм байна.
darkhan.gov.mn
Сэтгэгдэл ( 0 )