ОРХОН: Шилдэг аж ахуйн нэгжийг 3 сая төгрөгөөр урамшуулна

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 19

  Орхон аймгийн Засаг даргын Тамгын газраас 2018 оны шилдэг аж ахуйн нэгжид нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч эхэлжээ. Уг шалгаруулалтыг Засаг даргын захирамжийн дагуу өнгөрсөн оноос явуулж эхэлсэн байна. “Орхон аймгийн шилдэг аж ахуйн нэгж”-ээр шалгарсан байгууллагад 3 сая төгрөг, зар сурталчилгааны эрх, цом, батламж олгодог.  

 Уг шагналыг жилд тав хүртэлх аж ахуйн нэгжид олгодог аж. Шилдэг аж ахуйн нэгжид нэр дэвшигч нь үйлдвэрлэл, үйлчилгээ нь тогтворжиж сүүлийн 3 жил үйл ажиллагаа явуулсан байх, ажилчдынхаа нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг тогтмол төлдөг, хориос доошгүй, ажиллагсадтай, үйл ажиллагаандаа инноваци нэвтрүүлж, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн байх зэрэг шаардлагуудыг тавьдаг ажээ.

 Нэр дэвшигчдийн материалыг 12 дугаар сарын 21 хүртэл АЗДТГ-ын байранд хүлээн авах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top