В.Янжаа Ой тогтоолтын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 19

"Авьяаслаг шведүүд” шоуны алтан баззерийн эзэн В.Янжаа Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд /World Memory Championships/ Монгол Улсаа төлөөлөн оролцож, мөнгөн медалийнн эзэн болжээ. Тэрбээр 5 минутад 413 дүрс цээжилснээр дэлхийн рекорд тогтоосон байна.

В.Янжаа дөрвөн настайдаа гэр бүлийн хамт Швед улсад очиж, ахлах сургуулийн төгсөх ангиа Кени улсын нийслэл Найроби хотод дүүргэжээ. Мөн Стокгольмийн их сургуулийг хоёр жилийн дотор дүүргэж, бакалавр зэрэгтэй болсон бөгөөд одоо хиймэл оюун ухааны чиглэлээр АНУ-д суралцаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(122.201.31.127) 2023 оны 11 сарын 23

яагаад мөнгө авчваа..? уг ни дэлхийд номер 1-т явдаг байсанш дэ. дасгал сургуулилтаа хийхгүй энд тэнд шоудаад байсан уу..

0  |  1
Дэмжигч(103.9.90.50) 2023 оны 11 сарын 23

Монгол хүний бахархлыг төрүүлсэн гайхалтай сайхан амжилт байна. Баяр хүргэж улам их амжилт хүсье

1  |  0
Top