ОРХОН: “Эрдэнэт үйлдвэр”-ийг Юмжаагийн Цэдэнбалын одонгоор шагнажээ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 20

  Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” компанийн эхний ээлж ашиглалтад орсны түүхт 40 жилийн ой энэ оны арванхоёрдугаар сарын 14-нд тохиосон. Энэхүү түүхт ойн баярыг тохиолдуулан “Цэдэнбалын академи” ТББ-ын Удирдах зөвлөлийн 02 тоот  шийдвэрээр “Эрдэнэт үйлдвэр”, Эрдэнэтийн уурхайчдыг Юмжаагийн Цэдэнбалын одонгоор шагнасан юм. Шагналыг тус Төрийн бус байгууллагын удирдлага уурхайчдын баярын хурал дээр гардуулан өглөө. Монгол улсын Засгийн газрын тогтоолоор 2016 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар Юмжаагийн Цэдэнбалын нэрэмжит болгосон юм.

Мөн үйлдвэрийн 40 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Ерөнхий захиргааны байрны өмнөх талбайд Ю.Цэдэнбалын хөшөөг босгосон билээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
боль(103.111.68.3) 2018 оны 12 сарын 20

одоо наад дэмийрэл ээ дуусга балайрч ханадаггүй юм бэ ЗХУ-ын зэсийн хэрэгцээг хангах гэж оросууд л байгуулсан гэсэн

0  |  0
зочин(66.181.191.248) 2018 оны 12 сарын 20

Одон, медаль нь байж л байг л дээ. Гагцхүү төрийнх үү? төрийн бус байгууллагынх уу гэдгийг нь л ойлгож сурах хэрэгтэй. Урмыг нь сэргээж л байвал болоо биз. Төрийнцол, одон, медалийн үнэлэмж, нэр хүндийг анхаарахгүй бол төрийн бус байгууллагынхаас доор үнэлэмжтэй болох вий дээ. Нэг ахмад настан ”сонгуулийн өмнөхөн нэр дэвшигч маань надад халааснаасаа гаргаад зүүж өгсөн. Үнэмлэхийг нь өгөөгүй” гэж байсан. Тэр төрийн шагнал уу? эсвэл увайгүй улс төрчийн захиалгаар хувийн компаниуд дууриалган хийж байна уу?

0  |  0
ароо(49.0.147.33) 2018 оны 12 сарын 20

эргүү пзда нар аа энэ хүний гавъяагаар энэ үйлдвэр боссон шүү баастай сэвсийг чинь тэжээсний төлөө хэл ам хийхээ боль

0  |  0
ӨӨ(59.153.115.85) 2018 оны 12 сарын 20

НААД ОДОНГУУДАА ЦЭГЦЛЭЭЧ. БИ Ч ГЭСЭН ОДОН ЗОХИОЖ БОЛОХ УУ?

0  |  0
зочин(103.9.88.162) 2018 оны 12 сарын 20

Ийм одон байдаг юм уу,Сүхбаатарын одонг андуурч бичсэн үү,сонсоогүй юм байна

0  |  0
Top