Шинэ үзэсгэлэн: ”Цасан аялгуу” өнөөдөр нээгдэнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 21

 

СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн ахлах багш, зураач Ө.Гандуламын залуу уран бүтээлч шавь нартайгаа хамтран гаргаж буй "Цасан аялгуу" үзэсгэлэн “Norphei” арт галерейд өнөөдөр /2018.12.21/ 17:00 цагаас нээгдэх гэж байна.

"Цасан аялгуу" үзэсгэлэнд өвлийн тухай сэдэв зонхилох ажээ. Өвлийн улирал удаан үргэлжилдэг бөгөөд хүйтэн өнгө давамгайлсан энэ цаг дор хүний дотоод сэтгэлийн хөг аялгууг хэрхэн өнгөлөг бас баялаг өгүүлэмжтэйгээр зотон дээр буулгасныг тус үзэсгэлэнгээс тольдох боломжтой. Үзэсгэлэнд нийт 50 орчим уран зургууд тавигдана.

Урт шөнийн сар гэрэлтэх мөч, цасан ширхэгийн эргэлдэн буух үе, ойн амьтдын дуу, цастай өглөө цонхоор тусах нарны туяа, ойн намуухан шивнээ, шинэ жилийн үдэш, уянгалаг симфони, баярын эгшиг гээд л энэ улирлын гайхамшигт агшин бүрийг өөрсдийн ялгамжтай арга барилаар туурвин бүтээсэн зургууд галерейн хананд өлгөгдөх юм. "Цасан аялгуу" үзэсгэлэн 2018 оны арванхоёрдугаар сарын 21-ээс 2019 оны нэгдүгээр сарын 5-ныг хүртэл үргэлжилнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top