"Багш” дэд хөтөлбөрийн хүрээнд 7-р сургуульд биологийн кабинет нээлтээ хийлээ. Үүнд биологийн туршилтат хичээлд ашиглах 32 нэр төрлийн 160 гаруй техник, хэрэглэгдэхүүн багтаж байна.
Тус сургуулийн биологийн кабинет өмнө нь нэг микроскоп, ургамлын үзүүлэнгээс өөр тоног төхөөрөмжгүй байжээ. Тэгвэл биологийн хичээлийн кабинет байгуулагдсанаар 120 гаруй туршилтат хичээлийн 80 гаруй хувийг хийх боломж бүрдэж байгаа талаар сургуулийн багш нар ярилаа. Учир нь “Багш” дэд хөтөлбөрийн хүрээнд олгосон биологийн кабинет арван мянганы нарийвчлалтай электрон жин, хүний дотоод эрхтэн, 1200 дахин өсгөх чадвартай микроскоп зэрэг нэн шаардлагатай хэрэглэгдэхүүнтэй болсон юм.
“Багш” дэд хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн багш нарын дунд уралдаан зарласан. Эдгээрээс 5 төслийг шалгаруулж нийтдээ 24,4 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний нэг нь 7-р сургуулийн биологийн кабинет юм. Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт туссан “Багш” дэд хөтөлбөр нь 3 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эхний жилд 125 сая төгрөг, хоёр дахь жилд 140 гаруй сая төгрөг, энэ жил 200 сая төгрөгийг зарцуулаад буй юм.
www.erdenet.mn
Сэтгэгдэл ( 0 )